ЦЕГ-ын авто баазын жолооч осол гаргаж, нэг хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2019.03.18-нд нийтлэгдсэн

ЦЕГ-ын авто баазын жолооч осол гаргаж, нэг хүн амиа алджээ

ЦЕГ-ын авто баазын жолооч осол гаргаж, нэг хүн амиа алджээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дарь-Эхийн шинэ буудал орчимд өнөөдөр  /2019.03.18/  07.00 цагт зам тээврийн ноцтой осол гарчээ. Хэргийн  газарт яг одоо Тээврийн цагдаагийн албаныхан үзлэг хийж байна.

Урьдчилсан байдлаар H.Sonata-8 маркийн автомашины жолооч  52 настай эмэгтэйг зам хөндлөн гарч байхад нь дайрч амь насыг нь хохироосон нь тогтоогдсон байна. Энэхүү ослыг Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга Д.Ядамдоржийн жолооч үйлдсэн гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа юм. Тэгвэл энэ талаар албаныхан "Осол гаргасан жолооч нь  ЦЕГ-ын Авто баазын үйлчилгээнд явдаг жолооч" гэдгийг тодотгож байгаа юм. Мөн амь насаа алдсан эмэгтэйг тохижилт үйлчилгээний ажилтан гэх мэдээллийг ч албаныхан үгүйсгэсэн юм. Дээрх хэрэг Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтэст шалгагдаж байгаа бөгөөд ослын дүгнэлт гараагүй учраас өөр мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.

Э.БУРАМ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж