Майкл Жексоны охин амиа хорлохыг завджээ

Хуучирсан мэдээ: 2019.03.18-нд нийтлэгдсэн

Майкл Жексоны охин амиа хорлохыг завджээ

Майкл Жексоны охин амиа хорлохыг завджээ

Попын хаан Майкл Жексоны охин, жүжигчин Пэрис Жексон амиа хорлох оролдлого хийсний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ. Эмч нарын мэдээлснээр, одоо түүний биеийн байдал харьцангуй тогтвортой байгаа аж. Гэр бүлийнх нь эх сурвалжийн мэдээлснээр, тэрбээр өнгөрсөн бямба гаригт аавынхаа тухай “Неверлэндийг орхиж явахад” баримтат киног үзсэнийхээ дараа ихэд хямарч, ийм үйлдэл хийхэд хүржээ.

Хууль сахиулах байгууллагын эх сурвалжийн мэдээлснээр, Пэрисийн гэрээс өглөөний 07.30 цагт дуудлага авсан байна. Майкл Жексоны ганц охин бугуйн тус газраа зүссэн байжээ. Түүнийг эмнэлэгт хүргэж,  хэвтүүлсэн бөгөөд биеийн байдал нь тогтвортой байгаа аж.

Аавыг нь бага насны хүүхэд хүчирхийлсэн хэрэгт буруутгасан тус баримтат кино жүжигчин бүсгүйд маш хүнд тусжээ. Пэрис аавыгаа гэм буруугүй гэдэг байр сууриндаа бат зогсож буй аж. Жексоны хүүхдүүд ч аавыг нь буруутгасан баримтуудыг үгүйсгэж, нэг талыг барьсан, шударга бус үйлдэл хэмээн үзэж буй юм байна.

Пэрис 2009 онд аавыгаа өөд болсноос хойш маш хүнд байдалд байгаа аж. Тэрбээр 2013 онд амиа хорлох оролдлого хийж, өнөөдрийг хүртэл сэтгэлийн хямралтай тэмцэж байгаа тухайгаа ярьсан нь бий. Эх сурвалжийн мэдээлснээр, Пэрис эдүгээ эмч нарын хяналтад буй юм байна.

“Сандэнс” кино наадмын хүрээнд дэлгэцнээ гарсан, АНУ-ын найруулагч Дэн Ридийн “Неверлэндийг орхиж явахад” баримтат кино дэлхийн поп хөгжмийн хаан Майкл Жексоныг бага насны хүүхэд хүчирхийлсэн хэрэгт буруутгажээ. Кинонд дуучин эр хэрхэн хоёр бяцхан шүтэн бишрэгч (7, 10 насны)-тэй болсон, тэдний гэр бүлтэй танилцаж, харилцаатай болж байгаа тухай өгүүлдэг аж.

Кинонд өдгөө 30 нас давж, өөрсдөө гэр бүл үр хүүхэдтэй болсон, попын хааны дээрх хоёр шүтэн бишрэгч болон тэдний ах дүү, ээж, эхнэрүүдийн ярилцлагаас гадна хүчирхийллийн дүр зургийг харуулжээ.

Эх сурвалж: TMZ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж