Крым ОХУ-тай нэгдcэний таван жилийн ойд | News.MN

Крым ОХУ-тай нэгдcэний таван жилийн ойд

Крым ОХУ-тай нэгдcэний таван жилийн ойд

Крым ОХУ-тай нэгдcэний таван жилийн ойд

-Энэ өдрүүдэд Оросын ард түмэн Крым болон Севастополь хот ОХУ-тай нэгдэн нийлсний таван жилийн ойг тэмдэглэж байна. Крымын оршин суугчдын хувьд энэхүү үйл явдал нь гэртээ харих урт удаан замын эцэс төгсгөлийн бэлгэдэл болсон юм. Эцсийн эцэст тэд өөрсдийн хувь тавилангаа өөрсдөө шийдэж чадсан ба Крым болон ОХУ-ын түүхэн нэгтгэл нь 2014 оны 3-р сарын 16-нд явагдсан бүх нийтийн санал асуулгын үр дүнд болсон билээ. Энэхүү түүхэн үйл явдлын эргэн тойронд янз бүрийн гүтгэлэг болон цуу яриа тархсан хэвээр байгаа учир хэрэг явдал хэрхэн өрнөснийг эргэн сануулахад илүүдэхгүй болов уу? Монгол уншигчдад маань энэ талаарх мэдээлэл мөн сонирхолтой байх болно хэмээн найдаж байна-

1941-1945 онуудад үргэлжилсэн Аугаа их Эх орны дайны дараа ЗСБНХУ-ын Бүгд найрамдах холбоот улсуудын нэг болох ЗСБНХОУ-ын бүрэлдэхүүн дэх Крымын автономит улсыг Крымын муж болгон өөрчилсөн бол 1954 онд ямар нэгэн санал хураалтгүйгээр, мөн ЗСБНХУ-ын үйлчилж байсан хууль тогтоомжийг илт зөрчин энэхүү бүс нутгийг ЗСБН Украйн Улсын засаг захиргаанд нэгтгэжээ. Тэр үед ЗХУКН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар цагтаа Украйныг удирдаж байсан Н.С.Хрущев ажиллаж байсан ба тэрээр энэхүү алхамыг Орос Улстай нэгдсэний 300 жилийн ойгоо тэмдэглэж байсан Украйн Улсад бэлэг болгон хийжээ. ЗХУ задран унаж байсан 1991 онд Крымын иргэд өөрсдийн хувь заяагаа гартаа авч, бүх нийтийн санал асуулга явуулсан бөгөөд 93% нь ЗХУ-ын бүрэлдэхүүн дэх бүгд найрамдах улсын эрхэнд автономит статусыг сэргээх саналыг дэмжсэн байна. Улс төрийн замбараагүй байдлын үр дүнд Крымыг Украйны бүрэлдэхүүнд үлдсэн ч тэр цаг үед ирээдүйн «Крымын хавар» хэмээн нэрлэгдэх үйл явдлуудын эхлэл тавигдсан юм. Харин 2014 онд Киевт улс төрийн эргэлт гарч, төрийн эрхийг Оросын эсрэг үзэлтэй этгээдүүд авсны дараа Крымын иргэд ардчилсан чөлөөт хэлэлцүүлэг явуулж, үүний үр дунд 97 хувь нь ОХУ-тай нэгдэх саналыг дэмжжээ. Ингэснээр тэд дэлхий ертөнцөд жинхэнэ ардчилал гэж юу байдгийг харуулж чадсан юм.

2014 оны 3-р сарын 18-нд Крым болон Севастополийг ОХУ-ын бүрэлдэхүүнд багтаах тухай гэрээнд гарын үсэг зурав. Ийнхүү Крымын ард түмэн өөрсдийгөө илэрхийлэх хууль ёсны эрхээ эдэлж чадсан ба энэхүү эрх нь олон улсын эрх зүйн хэм хэмжээ, НҮБ-ын дүрэм болон бусад олон улсын эрх зүйн баримт бичгүүд, түүний дотор Европын Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны Хурлын (ЕАБХАХ) Хельсинкийн төгсгөлийн баримт бичигт заасан хэм хэмжээнүүдийн хүрээнд хэрэгжсэн байна. Тиймээс Крымын нутаг дэвсгэрийн харъяллын тухай бүх асуудлууд нэгэнтээ шийдэгдсэн.

Одоогийн Украйны эрх баригчид ОХУ-ыг 1994 оны Будапештын санамж бичгийг зөрчсөн хэмээн буруутгахыг оролдож байгаа ч ОХУ нь энэ баримт бичгийн аливаа заалтыг огтхон ч зөрчөөгүй гэдгийг энд цохон тэмдэглэх нь зүйтэй. Энэхүү санамж бичигт ОХУ, Украйн, Их Британи болон АНУ гарын үсэг зурсан бөгөөд түүний дагуу Украйн Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээнд нэгдэн орж, өөрийн нутаг дэвсгэрээс аливаа цөмийн зэвсгийг зайлуулах үүргийг хүлээсэнтэй нь холбогдуулан талууд түүний улс төрийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг хүч хэрэглэхээс, эсвэл хүч хэрэглэхээр заналхийлэхээс татгалзахаар тохиролцсон.

ОХУ-ын ГХЯ нь Будапештын санамж бичгийн дагуу бидний хүлээсэн үүрэг нь зөвхөн цөмийн зэвсэг ашиглана хэмээн сүрдүүлэхээс татгалзах бөгөөд түүний бусад заалтууд нь Хельсинкийн гэрээний заалтуудтай давхцаж байгааг нэг бус удаа мэдэгдэж байсан билээ. Крым дэх нөхцөл байдал нь зөвхөн Украйны дотоод үйл явдлуудтай холбоотой бөгөөд эдгээр үйл явдлууд нь ОХУ болон Будапештын санамж бичигтэй ямар ч хамаагүй юм. Үүнээс гадна Будапешт хотноо ОХУ, Их Британи, АНУ болон Украйны удирдагчид санамж бичгээс гадна хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан гэдгийг Украйны эрх баригчид мартсан бололтой. Энэхүү баримт бичгийн дагуу талууд арьс өнгө, яс үндсээр ялгаварлан гадуурхах түрэмгий үндсэрхэг үзлийн тархалттай тэмцэх үүрэг хүлээсэн. ОХУ-ын ГХЯ-ны нэгэн мэдэгдэлд «Украйны бодлого дахь энэхүү улс төрийн хэт сөрөг үзэгдэл нь Крымыг тусгаар тогтнолоо зарлахад хүргэсэн юм. Будапештын санамж бичгийн хүрээнд ОХУ нь Крымыг заавал Украйны нэг хэсэг хэвээр үлд хэмээн тулган шаардах үүрэг хүлээгээгүй» хэмээн заажээ. Оросын байр суурь нь аливаа хоёрдмол утгагүй бөгөөд олон улсын хууль эрх зүйн үүднээс бат бөх байгааг бид харж байна.

Крымын ард иргэд 2014 онд өөрсдийн хүсэл сонирхлоо илэрхийлснээр аймшигт иргэний дайнаас, тухайлбал Киевийн эрх баригчид бараг таван жилийн турш Донбасст тарьж буй гай зовлонгоос зайлсхийж чадсан юм. Украйнд ажиллаж буй ЕАБХАБ-ын хяналт шалгалт дүн шинжилгээний тусгай ажлын хэсгийн тайлангуудад Киевийн буруугаас болж энэ бүс нутагт аймшигтай нөхцөл байдал тогтсон тухай өгүүлж байна. Киев нь нутаг дэвсгэрээ буцаан авахаар төлөвлөж байгаа боловч тэнд амьдардаг хүн ам түүнд хэрэггүй бололтой.

«Крымын хавар» дууссаны дараа энэхүү бүс нутаг нь «шилжилтийн үе»-ийг бүрэн утгаар даван туулав. Украйн Улсын бүрэлдэхүүнд байсан үеийнхтэй харьцуулахад төрийн албан хаагчдын гар дээр ирдэг бодит цалин болон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ хоёр дахин өссөн. Одоо хүртэл зарим нэгэн асуудал шийдэгдээгүй ч бүс нутгийн хөгжил нь улсын дунджаас өндөр байгаа. Үүний хажуугаар Крым нь Оросын бусад субъектүүдийг хөгжлийнхөө дундаж үзүүлэлтүүдээрээ хараахан гүйцээгүй байгаа ч тэдэнтэй эн зэрэгцэхийн тулд их юм хийгдэж байгаа. Тухайлбал, 2015 оноос 1 их наяд рублийн өртөгтэй «2022 он хүртэлх Бүгд Найрамдах Крым Улс болон Севастополь хотын нийгэм, эдийн засгийн хөгжил» хэмээн дунд хугацааны Холбооны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. 2019 оны 1-р сарын байдлаар Бүгд Найрамдах Улс нь Оросын бусад муж, нутгуудтай хамтран ажиллах тухай 57 гэрээ байгуулжээ. 2014 оныг хүртэл Крымд жил бүр 5.5 сая жуулчин амардаг байсан бол 2018 онд 6.5 сая гаруй хүн зочилсон байна. 2018 оны 5-р сараас Крымын гүүрэн дээгүүрх тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нээснээс хойш жуулчдын урсгал 20-25 хувиар өсчээ. Үүний зэрэгцээ жуулчдын бүтэц өөрчлөгдсөн ба өдгөө тэдний 85 орчим хувь нь Оросын иргэд болов (2014 он хүртэл хагас нь байсан). Үүнээс гадна дэлхийд дахинд алдартай буюу Крымын шигтгээ болсон «Артек» олон улсын хүүхдийн зусланг бүрэн хэмжээгээр нь сэргээн засварлах тухай асуудал яригдаж байна.

Шашин шүтлэгийн хувьд Бүгд Найрамдах Крым Улс нь Оросын бусад тойргуудтай харьцуулахад хамгийн баян нутаг ба энд мянга гаруй шашны нийгэмлэгүүд үйл ажиллагаагаа явуулдаг юм. Үнэн алдартны болон Лалын шашин нь хамгийн их даган бишрэгчидтэй бөгөөд энэ утгаараа Крымын татаруудын хувь заяа маш ихийг өгүүлнэ. Крым, олон улсын хүний ​​эрхийн байгууллагуудын зөвлөмжүүдийг үл тоомсорлодог Украйны нэг хэсэг байхад Крымын татаруудын эрх мэдэлгүй нөхцөл байдал Барууны улс орнуудын санааг огтхон ч зовоодоггүй байсан ба хорь гаруй жил тэднийг ялгаварлан гадуурхаж, эрхийг нь зөрчсөний улмаас муудсан нөхцөл байдлыг орчин үеийн Орос Улс засан залруулах шаардлагатай тулгарсан. Өдгөө Крым болон Севастополийн лалын шашинтнуудын оюун санааны удирдах газар идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Түүнээс гадна Крымын хүүхдүүд Орос, Украйн, Крымын Татар зэрэг аль хэлээр сургуульд сурахаа өөрсдөө буюу чөлөөтэй сонгох боломжтой болсон.

2018 онд гадаадын зочид төлөөлөгчдийн оролцоотойгоор Крымд болсон үйл явдлуудын дунд онцгой байр суурийг IV Ялтын олон улсын эдийн засгийн форум эзлэнэ. Түүний хүрээнд орчин үеийн Крымын хөгжлийн төлөвийг олон улсын байр сууринаас хэлэлцэх боломж нээгдсэн бөгөөд энэхүү форумд оролцохоор дэлхийн 71 улс орноос 612 зочин гийчид хүрэлцэн ирж, тэд нийтдээ 162 тэрбум гаруй рублийн өртөгтэй 70 орчим гэрээ хэлэлцээр, санамж бичигт гарын үсэг зуржээ. Түүнчлэн олон улсын улс төрийн шинжлэх ухааны Ливадиа чуулганы зуны болон өвлийн ээлжит уулзалтууд нь бидний зүй ёсны анхаарлыг татахуйц арга хэмжээ билээ. Бүгд Найрамдах Крым Улс нь гадаадын улс орнуудтай бүс нутаг хоорондын хамтын ажиллагаа өрнүүлэхийн тулд идэвхтэй ажиллаж байна.

Тиймээс амьдрал болон цаг хугацаа нь Крымын иргэд зөв сонголт хийснийг баталж байна. Өнөөдөр Крым нь ОХУ-ын улс төр, эрх зүй, нийгэм, эдийн засгийн орон зайд амжилттай нэгдэж дууслаа хэмээн итгэл төгс хэлж болно. Мэдээжийн хэрэг, Севастополь болон Крымыг бүрэн дүүрэн хөгжүүлэхийн тулд хийх зүйл их байгаа ба ажил үргэлжилсээр байна.

Монгол Улс дахь Оросын Холбооны Улсын Элчин сайдын яам

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

54 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-03-18 122.201.31.46

Сонгууль явуулчихаар л хамгийн ардчилсан болоод хамгийн зев шийдэл нь байдаг гэдэг биздээ?! Крымд сонгууль явуулсан бн!! Ярих юм алга!!

Avatar

T 2019-03-18 66.181.161.126

Ugaasaa l Orosiin gazar nutag bsan bogood Krymiin ard tumen ukrainchuudiig dagan amerikiin buunii nohoi bolohgui shuu dee.

Avatar

Зочин 2019-03-18 202.9.43.235

Баян-Өлгий аймагт уугуул урианхай нарыг нь амьдруулж казахуудыг Шинжаан руу нь явуулъя

Avatar

Монгол хүн. 2019-03-18 103.10.21.44

Крымд болсон ардчилсан санал асуулгаар тусгаар тогтнголоо зарладаг жишиг нь Оросын холбооны улсын 85 субьект нь хүссэн цагтаа өөрсдөө санал асуулга явуулаад тусгаар тогтнох бололцоонд нь НОГООН гэрэл асааж өглөө. Орос улс ч агуу өгөөмөр юмаа.

Avatar

Зочин 2019-03-18 202.131.245.243

Галицийн нацист бандерууд Днеприйн зүүн, баруун эргийн орос нутгийг (Новороссия+Малороссия) буцаан өгөөд Галиц, Волынь (Малопольша) нутгаа аваад унгар, польшдоо 2 хуваагдаж нэгдвэл амар, амгалан болно.

Avatar

Зочин 2019-03-18 107.77.173.10

Хэрвээ Орост эзлэн түрэмгийлэгдсэн Чечен Ингуш,Татар,Чукча,Камчаткийн уугуулууд гэх мэтийн жижиг ард түмнүүдийн дунд айх аюулгүй,олон улсын хяналттайгаар санал асуулга явуулбал яах бол?

Avatar

bi bas ispani angilid sanal asuulga ybuuliy daa.. 2019-03-18 66.181.191.86

tegbel bas ispanid baska ard tvmen, kateloni ard tvmenii sanalga sanuulga ybuulah .bas angiliin darlaliin esereg olon jil temtsej bui hoid irlandad sanal asuulga ybuulay .vr dvn ni yaj garlaa, chinii nogoo baruunii ardchilal chin haachlaa daa.katelionii ard tvmenii sanaliig toohgui yaj nuhchin darj ablaa. irlandiin belfast hotod angiluud yaj hoid irlandiin katilok shashit irshuudiig darj bgaag vzeerei dee..

Avatar

Зочин 2019-03-18 66.181.191.86

kamchatikiin uguuli irged gej bnaa. yamar vndesten bnaa. ha ha heleed ogoochee..

Avatar

Өвөө 2019-03-18 66.181.176.176

Болно шүү дээ тэгээд амьдарч чадах уу

Avatar

зочин 2019-03-18 64.119.23.224

Тэр Орос Украйн яах вэ. Бид өөрсдийнхөө газар нутагт эзэн байж\nчадаж байгаа биүлүү? Лиценз нтр гээд ухуулж төнхүүлээд зөөгөөд\nхэрүүл харуултайхан шиг өдөр хоногийг өнгөрөөж байгаа биш үү?

Avatar

Зочин 2019-03-18 107.77.173.10

Монголын тухай сэтгэгдлээ Монголын тухай мэдээн й дор бичиж байгаа хөө.

Avatar

Зочин 2019-03-18 49.0.141.14

Оросын элчин сайд дипломат ёсыг зөрчсөн, Монголчуудыг доромжлосон юм бичиж байна даа. Сурсан юм нь дөө.

Avatar

tenegt 2019-03-18 66.181.191.86

bitgii tenegt malaa. amerikiin elchin hvrtel irakd yaj darangulagchiig alj ardchilal hvnii erhiig hangaj bgaa tuhai zondoo l bichij baisan getel haan bnaa ter nogoo goy hvnii erh ardchilal irak livi afganstan bain uu…

Avatar

Зочин 2019-03-18 202.131.245.243

Оросоор О’крайнье, польшоор украина, монголоор хязгаар гэсэн vг. Монголоор бол орос захчингууд л юм даа. Украйн улс, үндэстэн, хэл, соёл гэж байхгүй, байгаа ч үгүй. Киевийн фашист дэглэм балран унах тавилантай.

Avatar

Зочин 2019-03-18 202.131.245.243

Крым бол хэзээнээсээ оросуудын түүхэн эх нутаг. Нацист бандеруудын хоншоорыг тас цохьсон нь маш зөв алхам болсон. АНУсын тагнуулын албад ч Крымийг хамар дороосоо алдаж, дэлхий дахинд шивгээ хутгаад дууссан.

Avatar

Зочин 2019-03-18 107.77.173.10

Нарийн яривал Крымийн хойг Туркийх юм шүү дээ.Крымийн дайнаар Оросууд Британы Эзэнт улсын тусламжтайгаар Туркээс булааж авсан. Хэрвээ оросуудад Английн ван туслаагүй бол яах ч байсан юм билээ

Avatar

tvvhee sain unshij bai.. 2019-03-18 66.181.191.86

tegej tvvh yribal krem bol ertenii grekuud baisan gazar ch dee.turkuud hezee ch kremd baigaagui garaa.12 zuund mongolchuud tsohigdson seljuk oboguud baga azid ochiod konstanipoli hotiig abch osmani imper ulsaa baiguulsan.harin kremd mongoliin altan ordiin vldegdel kremiin tatariin uls 1727 on hvrtel baisan zaa…turktei ogt holboogui uls zaa.

Avatar

Зочин 2019-03-18 223.62.21.188

Сайн байна уу би Симферополь д амьдраад 8 жил болж бна. Украйнө үед маш сайхан байсан юм их хямд маш чанартай сэлүүхэн сайхан байсан гэтэл Одоо оросд очоод 5 жил болж байгаач сайн гэхээс саар нь их олон юмны унэ бусад оросын хотуудаас хамгийн өндөр машин тэрэг дийлдэхгүй хаа бол бөөн түгжирээ бас оросын янз бүрийн хотуудаас үл бүтэх эьгээдүүдээр дүүрсэн гэхдээ оросууд бүтээн байгуулалт хийж байгаа боловч Украйнө үед хамгийн сайхан байсан

Avatar

Зочин 2019-03-18 202.131.245.243

Сөүлийн кимчи худлаа шаагаад байгаарай, ац аа. КККККККККККК

Avatar

Зочин 2019-03-18 43.228.129.4

IP Address 223.62.21.188\nCity Seongnam\nState/Region Gyeonggi-do\nCountry Code Korea, Republic of\nPostal Code 461-805\nISP SK Telecom\nTime Zone +09:00

Avatar

tarhia ugaalgsan garuud 2019-03-18 66.181.191.86

za chi bitgii buraa..tenegtej ogdog gar uu daa. solongosoos bicheed l baij..

Avatar

Зочин 2019-03-18 116.84.110.49

Чиний хэлэлгээр үнэн шааж байна ацаа кккккк

Avatar

Аххаха 2019-03-18 116.84.110.49

Чиний хэлэлгээр үнэн шааж байна ацаа кккккк

Avatar

Ффффф 2019-03-18 116.84.110.49

Чиний хэлэлгээр үнэн шааж байна ацаа кккккк

Avatar

Зочин 2019-03-18 116.84.110.49

Солонгосоос яагаад бичиж болохгүй гэж өмхий үхэрээ заавал Крымээс бичих ёстой юу дүлий дүлзэн минь кккккккк

Avatar

ooroo marzan gar uu daa.. 2019-03-18 66.181.191.86

bichihiig ni hen horiogui garaa.harin 8 jil solongos baigaa kremd bgaa gej shaagaad bna naad gar chin.. unshiad oilgohgui teneg uu dee..kremd amidardag geh shig tenegtej ogch bnaa.. bid tegeed vnemshih estoi yu tegeed..

Avatar

Ааааааа 2019-03-18 116.84.110.49

Солонгосоос яагаад бичиж болохгүй гэж өмхий үхэрээ заавал Крымээс бичих ёстой юу дүлий дүлзэн минь кккккккк

Avatar

Зочин 2019-03-18 116.84.110.49

Их мэдэгч үхэрээ заавал крымээс бичих ёстой юу увсын улаан хацартай унжуу хамараа үмбүүүүүүүү кккккккк

Avatar

Зочин 2019-03-18 223.62.21.188

Сайн байна уу би Симферополь д амьдраад 8 жил болж бна. Украйнө үед маш сайхан байсан юм их хямд маш чанартай сэлүүхэн сайхан байсан гэтэл Одоо оросд очоод 5 жил болж байгаач сайн гэхээс саар нь их олон юмны унэ бусад оросын хотуудаас хамгийн өндөр машин тэрэг дийлдэхгүй хаа бол бөөн түгжирээ бас оросын янз бүрийн хотуудаас үл бүтэх эьгээдүүдээр дүүрсэн гэхдээ оросууд бүтээн байгуулалт хийж байгаа боловч Украйнө үед хамгийн сайхан байсан

Avatar

Зочин 2019-03-18 43.228.129.4

kkkk\nkimchi mini hudlaa s*****a boliochee

Avatar

Зочин 2019-03-18 116.84.110.49

Үнэн шааж байна аа увсыг улаан тэмбүү *л ацаа сайн угаачаад хүнд заа малаас дор үмбүүүүүүүүү минь

Avatar

Зочин 2019-03-18 223.62.21.188

Сайн байна уу би Симферополь д амьдраад 8 жил болж бна. Украйнө үед маш сайхан байсан юм их хямд маш чанартай сэлүүхэн сайхан байсан гэтэл Одоо оросд очоод 5 жил болж байгаач сайн гэхээс саар нь их олон юмны унэ бусад оросын хотуудаас хамгийн өндөр машин тэрэг дийлдэхгүй хаа бол бөөн түгжирээ бас оросын янз бүрийн хотуудаас үл бүтэх эьгээдүүдээр дүүрсэн гэхдээ оросууд бүтээн байгуулалт хийж байгаа боловч Украйнө үед хамгийн сайхан байсан

Avatar

Зочин 2019-03-18 223.62.21.188

Сайн байна уу би Симферополь д амьдраад 8 жил болж бна. Украйнө үед маш сайхан байсан юм их хямд маш чанартай сэлүүхэн сайхан байсан гэтэл Одоо оросд очоод 5 жил болж байгаач сайн гэхээс саар нь их олон юмны унэ бусад оросын хотуудаас хамгийн өндөр машин тэрэг дийлдэхгүй хаа бол бөөн түгжирээ бас оросын янз бүрийн хотуудаас үл бүтэх эьгээдүүдээр дүүрсэн гэхдээ оросууд бүтээн байгуулалт хийж байгаа боловч Украйнө үед хамгийн сайхан байсан

Avatar

Зочин 2019-03-18 66.181.189.103

МОНГОЛЧУУД МААНЬ ЯМАР АРЧААГҮЙ ВЭ ГЭДГИЙГ ЭНД БИЧСЭН СЭТГЭГДЭЛҮҮДЭЭС ХАРАГДАНА. ИЙМ БАЙЖ ЯАЖ БАРУУН ШИГ ХӨГЖНӨӨ. ҮГҮЙ ЯДАЖ ОРОС, ХЯТАД ШИГ ӨӨРИЙНХӨӨРӨӨ ХӨГЖИХ ЮМСАН.

Avatar

болдоо 2019-03-18 202.179.26.224

бусдын газар нутгийг эзлэн түрэмгийлчихээд мөн их солиорч байна аа, энэ оросын элчинг монголоос хөөж гаргах хэрэгтэй, ийм балай юм ярьж хүний дургүйг хүргэх ямар хэрэг байна,

Avatar

Зочин 2019-03-18 202.131.245.243

болдоо боорцог, болсон мантуу, х*******н хуушуур, хулганы нүх

Avatar

ergvv tenegee ybj shar soningoo unshaa. 2019-03-18 66.181.191.86

ergvv boldoo chi bitgii tenegt malaa. uls tor gadaad bodolgo chin tom bodolgo tom uhaan ch dee.orosiin elchin hoon geh mal chin.orosuudiig hoogood sain duraarai hujaatai niileh uu.esbel vei mongu uls boloh uu.cham shig mal uls tor gadaad bodolgo yridagui yumaa.. cham shig maliin tolgoig baavar metiin amerikiin gar hol bologchid sain ugaajee.. end chin geopoltik meddeg yum unshij oilgodog hvmvvs l baidag.cham shig maluudiin baih gazar bishee..

Avatar

Зочин 2019-03-18 49.255.84.213

20-р зуунд ч бусдын нутгаас ингээд шууд булааж болдоггүй байсан юм шдээ. НҮБ яагаад хориг тавиад байна? хүчтэй нь хүчгүйгээ дээрэлхэхгүй, нутаг, хязгаарын бүрэн бүтэн байдлыг хүндэтгэнэ гэж л НҮБ байгаа ш дээ. Орос удахгүй энэ янзаараа Сахалин, Владидостокоо алдана. Мөнгөтэй хүчтэй гүрнүүд нэг шөнө сонгууль явуулаад л болоо шдээ. Тэгээд ч язгуурын слав нутаг ч биш ямар.

Avatar

зочин 2019-03-18 202.9.43.249

,,Булааж авсны ,, гэвэл зөв болно .Украйн гүйгээр Орос орон оршин тогтнох арга байхгүй дээ … Алсдаа Крымыг буцааж өгч л таарна .

Avatar

490d medehgui baij bvltereed l 2019-03-18 66.181.191.86

serbiig amerikuud 1998 ond bombogdoj albanuudiig zebseglej bosolgo garguulaad kosova geh nutagiig ni bulgaad abaad uls bolgosoniig chi medeh uu. ene chin 21 zuund ch dee.20 -r zuund bol zondoo ih tvvh bii. neg hudalaa ardchililsan vzelten boloh gesen garuud baih yumaa. orosuud shig tiim eh oronch erelheg baatarlag ard tvmen tsoonch de.yg sahilan vladivostokid sanal asuulga boloochee.orosuud orosoosoi salan gej uu malaa.tvvh soel geopoltik medehgui hvn bna chi.. nvb -gedeg hend heregtei

Avatar

orosuudiin zoboo. 2019-03-18 66.181.191.86

orosuud kremiig saihan hogjuulij bna.kremiin ard tvmen ooriin hvselteer saihan amidarch bna.getel ukiraind ajilguidel yduural mash baga tsalin vi olonooroi dvrbej bna.. odoo ukirianii 3 say hvn orosd , 1.5 say ni polshid chehd 0,2 say say geed ajillaj amidarch eh oron ruugaa mongo ybuulij bna. baruun ukirainii vndeshereg banderchuud zvvn ukirainii donbass lugans mujiin orosuudiig diilehgui bna. deer odessa harkov dimtripeterovsk geh oros heleer yridag m

Avatar

Зочин 2019-03-18 202.72.245.205

ӨӨРИЙГЭЭ АГУУ ГЭЭД БОДЧИХСОН БҮГДИЙГ АТГАНА ГЭЖ МАНГАРТСАНД НЬ СААД БОЛЖ УКРАЫНЫ АРД ТҮМЭН ҮГИЙГ НЬ ЮМАН ЧИНЭЭ БОДСОНГҮЙД УУРСАН ХОРСОЖ УКРАЙНЫГ ХОРЛОЖ БАЙГАА УХААНТАЙ ХИЙСЭН ЭЗЛЭН ТҮРЭМГИЙЛЭЛТ НЬ ӨӨРИЙГ НЬ ХАРИН Ч ДООШ НЬ ХИЙЖ ОРОС ОРНЫГ ХАРАНХУЙРУУ ЧИРЖ БАЙГААГ ОЙЛГОХГҮЙ ЗӨРҮҮДЭЛСЭЭР

Avatar

ukirain uls dampuursan daa.. 2019-03-18 66.181.191.86

za chi hudalaa bvltereed haa holdoh be dee. ukirain bol 1940 ond polsh ungaraas absan baruun ukirainchuud bas dornod bolon omnod nutagd amidardag oros helt ukirainuud amidardag nutag ch dee.odoo baruun ukirainuud ongot hubisgal maidanaar garch ireed galzuurch bgaa oros helt ukirainuud ogt taalahdahgui bna.. baruun ukirainuud dongoj 20 say orchim ch dee.odoo ukirainad 40 say hvn biin dongoj tal ni ch dee..deer ungaruud polshuud gazar hvnee aban geed bgaa.. ukirain ul

Avatar

Зочин 2019-03-18 202.179.27.237

orosuud ch daahgui nohoi buluu huraana gedeg shig busdiin nutgiig bulaan ezlehdee garamgai ulsdaa. avaad l baihiin tegeed hugjuud devsheed yavsan n haa baina.

Avatar

Зочин 2019-03-18 103.14.38.137

орос хятад хоёрт итгэхээр гуравдагч хөршүүддээ итгэе

Avatar

Зочин 2019-03-18 103.14.38.137

Орос, Хятадын булаан эзлэлт дарангуйлал хирээс хэтэрсэн байгааг Монголын түүх бэлхэнээ гэрчилдэг гэдгийг Монголын ард түмэн мартаагүй мартах ч үгүй. Ардчиллыг ингэж явуулдаггүй юм. улаанбаатарт байгаа оршин сууж байгаа оросууд хэзээ санал ардчилсан санал асуулга болж Баянзүрх дүүргийг маань авчих юм болдоо. Айн ингээд бодмоор юм зөндөө байдаг юм.

Avatar

Судлаач 2019-03-18 67.180.80.13

140 гаруй улс эсэргүүцсэн.

Avatar

sudlaachid. kosava boldog kremd bolohgui gej uu. 2019-03-18 66.181.191.86

odoo delhiid shudarga zvil algaa. amerikuud l oorsdiin kolonn daguuli ornuudaa daramtalij baij tegsen ch dee.oorsdoo serbiig bombogdoj baij musilman albani ulsiig baiguulsan ch dee. getel odoo delhiin 90 oron l hvleen zobshoorson doo.getel mongol uls ayldan dagaj zobshoorson ch dee.. odoo getel kosova ni baruunii gants gai zoblon bolood bna.tend hvnii erhtenii naimaa zebsegiin naimaa hogjij . boon boon teorist musilman bvlegvvd vrjseer l..kremd bol enh taiban l hogjij bna

Avatar

sudlaachid. kosava boldog kremd bolohgui gej uu. 2019-03-18 66.181.191.86

sudlaach geh gard chi kosova krem 2 iig haritsuulaad neg haraachee. orosuud kremd tsus ursgaagui bol kosovad albaniud yaj serbuudiig alj hyadaj ger oroniig shataaj hooloo.heden myangan hvn vhej amerikuud serbiig odor shonogui bombogdoj hvcheer buulgaj absan ch dee.getel odoo kremd enh taiban tsetseglej hvmvvs ni saihan amidarch bhad. kosovad har tamhi hvnii ed erhtenii naimaa, zebsegiin hudaldaa tsetseglej bna.hvn am ni ajilgui yduurch mash olon hvn dvrbej bgaa.kosovad ol

Avatar

Зочин 2019-03-18 67.180.80.13

Тэгвэл Чеченыд, Ингушед ард нийтийх сонгууль явуулаад тусгаар тогтнолийн талаар асуугаач 2001 онд салан тусгаарлах талаар /Яг 2014 оны Крьм шиг/ хөдөлгөөн өрнөхөд 2 жил шахуу дайтаад Оросууд хотруу нь пуужин харваад /бүр хими-н з****г хэрэглэж байж/ хэдэн мянган хүнийг хядаж байж тэр хүслийх хүчээр дарсаныг мартаж болохгүй, Чечены одооч тусгаарлах хүсэл байгам тэдэнд тийм боломж санал асуулга хийх боломжийн Оросууд олгохгүй л байгаа шд, тэгсэн мөртлөө Крьм чөлөөт сонгууль, өөрсдөө сонгосон бид татгалзах аргагүй байсах гэж сэнхрүүлж болохгүй. Тэгвэл Баян-Өлгийд Санал хураалт болоод Казастан Орос 2 зөвшөөрвөл бас салаад явах уу?? Ингэж нэг талт мэдээлж болохгүй!

Avatar

Зочин 2019-03-18 67.180.80.13

Крьм нэгдсэнийг дэлхийн тэр дундаа Барууны орнууд хэзээч зөвшөөрөхгүй!

Avatar

baruun bol amerikiin kolonn ch dee.. 2019-03-18 66.181.191.86

delhiin olon oron demjsen ch dee.mash olon oron tvdelzsen sanal osonii neg ni mongoloo.. baruuniihan bol 2 nvvrtei ulsuud ch de.ted oorsdiin gadaad bodolgo baihgui amerikiig vrgelj ayldan dagdag ch dee.ted oorsdoo serbiig bombogdoj olon myangan serb hvn alj baij kosova geh serbiin nutagig bulaaj abch uls baiguulsan ni odoo oorsdiin hubid gai zoblon bolood bnaa..

Avatar

huyagaa 2019-03-18 66.181.168.131

Орос маань Ардчилсан орон болчихов уу?

Avatar

зочин 2019-03-18 202.9.43.249

,,Чоно махнаас гарчээ ,, гэвэл арай үнэмшилтэй …..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж