Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ой өнөөдөр тохиож байна. Монгол цэргийн баярын энэ өдөр цэрэгт байсан үеэ дурсч, саарал шинельтэй хувцсаараа гоёх эрхмүүд олон бий. Эх орныхоо хилийн манаанд зогсож, эр цэргийн үүргээ биелүүлж, эх орноо манаж яваа хилчин дайчдаараа бахархана.
Монгол цэргүүд Сьерра Леон, Косово, Афганистан, Чад, Судан зэрэг улсад НҮБ-ын энхийг сахиулах үйл хэрэгт гар бие оролцон монгол цэргийн ур чадварыг харуулсаар байгаа билээ.
Саарал шинелиэр гоёсон фото агшнуудыг сонирхоё.
БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1946 оны тавдугаар сарын 28-ны өдөр хуралдсан 32 дугаар хурлаар Монгол ардын хувьсгалт цэргийн баярын өдрийг тэмдэглэх тухай тогтоол гаргажээ. Зурагт урд зогсож буй өрлөг жанжин Гэлэгдоржийн Дэмид. /Buural Goyot @buuralg/
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Судан улсад.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж
Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр
Тайз, дэлгэцийн олон сайхан дүрээрээ Монголын ард түмэнд хүндлэгдсэн Ардын жүжигчин Г.Мягмарнаран “Далайд дусал” уран сайхны кинонд тоглох үеэр.
Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Ц.Цэрэнболд
Хөгжмийн зохиолч Т.Сэр-Од
УИХ-ын гишүүн асан Д.Ганбат гишүүн байхдаа цэргийн баяраар ингэж мэндчилж байв.
Бизнесмэн С.Түмэнгэрэл
Сонин түүх сөхвөл… Японы олзолсон цэргүүдийг Монгол-Зөвлөлтийн армийнхан өвлийн хувцас өмсгөн буцааж өгсөн байдаг. Бууж өгсөнийх нь дараа… харин япончууд бидний олзлогдсон цэргүүдийг зодож нүдэн хувцас хунар нь урагдаж цус болсон байдалтай буцаасан байдаг. / /Buural Goyot @buuralg//
Холбоотой мэдээ