Ээлжит бус чуулган нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2019.03.18-нд нийтлэгдсэн

Ээлжит бус чуулган нээлтээ хийлээ

УИХ-ын ээлжит бус чуулган 10.00 цагт товлогдож, чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Ээлжит бус чуулган 81,3 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Энэ удаагийн ээлжит бус чуулганаар Татварын багц хууль, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, зарим хуулийн байгууллагын удирдлагыг солих асуудлыг хэлэлцэх юм. УИХ-ын чуулганы хуралдааныг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрбээр,  УИХ-ын тухай хуульд заасны дагуу УИХ-ын ээлжит бус чуулганыг өнөөдөр зарлан хуралдуулж байна. өнөөдөр сайхан хавар цаг ирж байна. Монгол Улсад нэг хүнд оногдох газар нутаг, байгалийн баялаг, мал сүргийн тоогоор дэлхийд тэргүүлдэг хэрнээ гурван хүний нэг нь ядуу амьдарч ирэх жилүүдэд ирэх өрийн дарамт, эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрсэн байна. 1990 онд нийгмийн шилжилт өөрчлөлтийг хийж тогтолцоогоо өөрчилснөөс хойш 28 жил өнгөрөхөд Монголчууд бидэнд нэг зүйл илүү тодорхой болж байна. Улстөрчид хариуцлагагүй, эв нэгдэлгүй нэгдсэн бодлого төлөвлөгөөгүйгээс ажиллаж байснаас ядуурал, өрийн хямралд улс орон нэрвэгдэж байна. хагаралдан бутарч, эв нэгдэлгүй байхдаа уруудан доройтож ирсэн  түүхийг ямагт санаж эх орныхоо ирээдүйн төлөө эв нэгдлийг эрхэмлэн нэгдмэл цул байж эдийн засгийн аюулгүй байдлаа хангаж МОнгол хүний хөгжлийн төлөө хүчээ нэгтгэн ажиллахыг цаг үе биднээс шаардаж байна. ийм учраас ээлжит бус чуулганаар дараах гурван үндсэн чиглэлд анхаарч хүчээ нэгтэн ажиллахыг эрхэм гишүүддээ уриалж байна. Парламент дахь ёсыг төлөвшүүлж парламентын засаглалыг бэхжүүлэх  шинэчлэлийг хэрэгжүүлэх шаардлагатай байна" гэдгийг онцолсон юм.

Ээлжит бус чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр УИХ-ын дарга захирамжилсан юм.

  • Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  • Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  •  Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  • Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудал;
  • Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх тухай асуудал;
  • Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох тухай асуудлыг тус тус хэлэлцэхээр уг захирамжид тусгасан байна.

Сануулахад, ээлжит бус чуулганы нээлтийн дараа буюу яг одоо УИХ дахь МАН, АН-ын бүлгүүд хуралдах юм.

Гэрэл зургийг Э.ЭНХБАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж