Зэвсэгт хүчний 98-н жилийн ой Монгол цэргийн баярыг угтан ХХБанкнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “МАРШ ТАКТИК-2019” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
“Монгол цэргийн өдөр” Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдсаны түүхт 98-н жилийн ойг тохиолдуулан, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, хүүхэд залуучууд, өсвөр үеийнхэнд цэрэг, эх оронч үзэл хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор ХХБанкны Хамгаалалт, аюулгүй байдлын газрын нийт бүрэлдэхүүн 2019 оны 03-р сарын 16-ны өдөр Зэвсэгт хүчний 311-р ангийн хээрийн полигонд “МАРШ ТАКТИК-2019” тэмцээнийг уламжлал ёсоор тав дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
Тус тэмцээн нь ХХБанкны хамгаалалтын нийт бүрэлдэхүүний санаа нийлсэн хамтач ажиллагаа, багаар ажиллах чадвар, сахилга дэг журам, тэсвэр хатуужлыг төлөвшүүлж, хамгаалалт аюулгүй байдлын ажлын арга тактик, ур чадвар, тусгай бэлтгэлийн түвшинг шинэ шатанд гаргах зорилготойгоор зохион байгуулагддаг нь онцлог юм.
Тав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү тэмцээнд ХХБанкны 100 гаруй хамгаалалтын ажилтнууд 7-н багт хуваагдан өрсөлдсөнөөс:
ТЭРГҮҮН БАЙР Б.Түвшин ахлагчтай мөнгөн зөөврийн бүлэг
ДЭД БАЙР Б.Сайнбуян ахлагчтай II тасаг
ГУТГААР БАЙР Д.Наранбаатар ахлагчтай I тасаг
тус тус эзэлж өргөмжлөл, цом, үнэ бүхий зүйлсээр шагнууллаа. Тэмцээний тусгай байрыг В.Отгонбаатар ахлагчтай III тасаг эзэллээ.
“МАРШ ТАКТИК-2019” тэмцээн нь хамгаалалтын ажилтнууд бие биеэсээ суралцаж туршлагажсан, албаны ур чадвараа ахиулсан, тэсвэр хатуужил суусан, нийт бүрэлдэхүүний албаны ур чадварын түвшинг дээшлүүлж, ажлын арга тактик, алдаа оноогоо дүгнэж, цэгнэсэн томоохон ээлжит сургалт боллоо.
ХӨГЖИЛ ДЭВШИЛД ХАМТДАА
Холбоотой мэдээ