Улирлын анхны түрүүг В.Боттас хүртэв

Хуучирсан мэдээ: 2019.03.18-нд нийтлэгдсэн

Улирлын анхны түрүүг В.Боттас хүртэв

Улирлын анхны түрүүг В.Боттас хүртэв

Авто спортын хурд, хүчний гайхамшиг болсон формула-1 уралдааны ДАШТ-ний энэ улирлын эхний гараа өнгөрөгч амралтын өдрүүдэд Австрали улсын Мельбурн хотын авто тойруулгад явагдлаа. Туршилтын гараанд хамгийн хурдан цагийн амжилтыг үзүүлж байсан “Мерседес” баг давхар цохилт хийж эхний II байрыг авсан бол “Ред Булл” багийн М.Верстаппен III байранд шалгарч шагналын тавцан дээр гарчээ.

Үндсэн гарааны өмнөх хамгийн том өрсөлдөөн бол байрлал тогтоох уралдаан. Байрлал тогтоох уралдаан тухайн тамирчныг гараанаас хэдээр гарахыг шийдвэрлэх чухал уралдаан байдаг бөгөөд “Мерседес” багийн хоёр нисгэгч, араас нь “Феррари” багийн нисгэгчид гэсэн байрлалаар гарсан. “Мерседес” багийн хослол байрлалын өөрчлөлт гарсныг эс тооцвол хамгийн шилдэг нь байж улирлын эхний түрүүг хүртэв. Ялангуяа Финланд залуу В.Боттас 2017 оноос хойш анх удаагаа, карьерынхаа 4 дэх гарааны түрүүг хүртжээ. Түүнтэй хамт багийн хамтрагч Л.Хэмилтон болон “Ред Булл” багийн М.Верстаппен нар шагналын тавцан дээр гарсан бол С.Феттел 4-р байранд орсон байна.

В.Боттас Австралийн гараанд хамгийн шилдэг нь байлаа. Түүний тойрог замыг нэг удаа тойрох хурд нь 1 мин 25.580 сек байсан бөгөөд Мельбурн дэх хамгийн хурдан тойрог болсон юм. Тэгвэл К.Сайнз, Д.Риккиардо болон Р.Грожян нарын нисгэгчид уралдааны замаа дуусгаж чадсангүй.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж