Эмэгтэй бөхчүүд Сэм авгаас зургаан медаль хүртэв | News.MN

Эмэгтэй бөхчүүд Сэм авгаас зургаан медаль хүртэв

Эмэгтэй бөхчүүд Сэм авгаас зургаан медаль хүртэв

Эмэгтэй бөхчүүд Сэм авгаас зургаан медаль хүртэв

АНУ-ын “Wyoming Seminary” охидын чөлөөт бөхийн клубийн нэрэмжит “SEM LADIES OPEN” залуучуудын ОУТ гуравдугаар сарын 16-нд Пеннсилвани мужийн Кингстон хотод боллоо. Манай улсаас Чингэлтэй дүүргийн дасгалжуулагч П.Чулуунбаатар, Сэлэнгэ аймгийн дасгалжуулагч Д.Энхбат нарын удирдлага дор долоон тамирчин оролцсоноос зургаа нь медаль хүртжээ. Төрсөн эгч дүүс болох Б.Энхзул, Б.Энхцэцэг алтан медалийн эзэн болов. Эгч нь 55 кг-ын жинд, дүү нь 50 кг-д аваргалжээ. Түүнчлэн 53 кг-д М.Пүрэвтунгалаг мөнгө, 53 кг-д Н.Анударь хүрэл, 62 кг-д Б.Нямсүрэн хүрэл, 72 кг-д Ц.Хулан хүрэл хүртэв.

Тэмцээнд Монгол, АНУ, Канад, Бразил гэсэн дөрвөн орон АНУ-ын 11 мужийн нийт 21 баг өрсөлдсөн бөгөөд Монголын баг 55 оноогоор хоёрдугаар байрт оров. Тус тэмцээнийг олон улсын шүүгч Б.Гансүх, А.Дарханбаатар нар дэнсэлжээ.

Эх сурвалж: МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

хаха 2019-03-18 202.131.248.198

хаха энэ гарчиг энтр юу солиороод байгаан бэ. Бараг Сэм авгаас 6 өвчин авлаа гэх нь холгүй байх юм аа бисдаа гэж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж