АНУ-ын “Wyoming Seminary” охидын чөлөөт бөхийн клубийн нэрэмжит “SEM LADIES OPEN” залуучуудын ОУТ гуравдугаар сарын 16-нд Пеннсилвани мужийн Кингстон хотод боллоо. Манай улсаас Чингэлтэй дүүргийн дасгалжуулагч П.Чулуунбаатар, Сэлэнгэ аймгийн дасгалжуулагч Д.Энхбат нарын удирдлага дор долоон тамирчин оролцсоноос зургаа нь медаль хүртжээ. Төрсөн эгч дүүс болох Б.Энхзул, Б.Энхцэцэг алтан медалийн эзэн болов. Эгч нь 55 кг-ын жинд, дүү нь 50 кг-д аваргалжээ. Түүнчлэн 53 кг-д М.Пүрэвтунгалаг мөнгө, 53 кг-д Н.Анударь хүрэл, 62 кг-д Б.Нямсүрэн хүрэл, 72 кг-д Ц.Хулан хүрэл хүртэв.
Тэмцээнд Монгол, АНУ, Канад, Бразил гэсэн дөрвөн орон АНУ-ын 11 мужийн нийт 21 баг өрсөлдсөн бөгөөд Монголын баг 55 оноогоор хоёрдугаар байрт оров. Тус тэмцээнийг олон улсын шүүгч Б.Гансүх, А.Дарханбаатар нар дэнсэлжээ.
Эх сурвалж: МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО
Холбоотой мэдээ