ОХУ: 70-аас дээш насныхан хавдраар өвчлөх нь өндөр

Хуучирсан мэдээ: 2019.03.18-нд нийтлэгдсэн

ОХУ: 70-аас дээш насныхан хавдраар өвчлөх нь өндөр

ОХУ: 70-аас дээш насныхан хавдраар өвчлөх нь өндөр

Орос эрчүүд ихэвчлэн 70-79 насандаа хавдраар өвчилж байгааг ОХУ-ын Эрүүл мэндийн яамны орон тооны бус зөвлөх Андрей Каприн хэллээ. Ингэхдээ эрчүүдийн дийлэнх нь уушгины хавдраар өвчилж байгаа ажээ. Хавдраар өвчилж байгаа орос эрчүүдийн 17 хувь нь уушгины хавдраар өвчилж байгаа бол эмэгтэйчшшдийн 20 хувь хөхний хорт хавдраар оношлогджээ.

Гэхдээ тамхи татахтай идэвхтэй тэмцсэний хүчээр сүүлийн жилүүдэд уушгины хорь хавдрын тоо буурч байгаа ажээ. Сүүлийн 10 жилийн хугацаанд хавдраар өвчлөгсдийн тоо 15 хувь өссөн байна хэмээн ОХУ-ын Эрүүл мэндийн яамны албан бус зөвлөх Андрей Каприн мэдэгдлээ. Гэхдээ энэ нь дундаж наслалт уртассан, мөн оношилгоо илүү оновчтой болсонтой холбоотой гэж тэр хэллээ.

Хавдрын оношилгооны нарийвчлал улам өндөрсөж байгааг тэр онцолсон байна. Жилд шинээр оношлогдож байгаа хавдрын хувь 1,5 хувьтай байгаа ажээ.

ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж