Екатеринбург хотын 300 жилийн ойд 240 тэрбум рубль зарцуулна

Хуучирсан мэдээ: 2019.03.18-нд нийтлэгдсэн

Екатеринбург хотын 300 жилийн ойд 240 тэрбум рубль зарцуулна

Екатеринбург хотын 300 жилийн ойд 240 тэрбум рубль зарцуулна

Екатеринбург хотын 300 жилийн ойг 2023 онд тэмдэглэх гэж байгаа юм. Ой тэмдэглэх арга хэмжээнд 240 гаруй тэрбум рублийг зарцуулахаар төлөвлөж байна хэмээн Свердловск мужийн Захирагчийн хэвлэлийн алба мэдээллээ. Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт /2019.03.14/ болсон мужийн Захирагч ой тэмдэглэх хороог хуралдуулж, ойн арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулсан байна. Ойд зарцуулах төсвийг холбооны болон мужийн төсвөөс гаргах юм.

300 жилийн ойг тохиолдуулан 2023 онд Екатеринбург хотноо зуны спортын Универсиад наадмыг зохион байгуулах хүсэлтээ илгээгээд байгааг Захирагч хэлсэн байна.

Екатеринбург хот Исет голын эрэг дээр үйлдвэрийн хот хэлбэрээр 1723 онд байгуулагдсан. Хотын байршлыг алдартай түүхч, төрийн зүтгэлтэн Василий Татищев сонгож байжээ. Шинээр байгуулагдсан хотыг хатан хаан Екатерина I-ийн нэрээр нэрлэсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж