Зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүнийг нэрлэв

Хуучирсан мэдээ: 2019.03.18-нд нийтлэгдсэн

Зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүнийг нэрлэв

Зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүнийг нэрлэв

ОХУ-ын Чанарын алба сүүний тосыг ургамлын тосоор орлуулан үйлдвэрлэсэн сүүн бүтээгдэхүүнийг илрүүлсээр байна хэмээн РИА Новости мэдээллээ. Ийм зөрчил маслонд илүү их илэрч байна хэмээн Чанарын албаны дарга Максим Протасов хэллээ.

“Орох ёстой орцыг өөр бүтээгдэхүүнээр орлуулсан зөрчил их байна. Ингэхдээ энэ орлуулагч дууриамал байх тохиолдол элбэг байна. Жишээ нь, хөнгөн үйлдвэрийн салбарт хөвөн даавууг шал өөр нийлэг утсаар хийсэн бүтээгдэхүүнээр сольж байна. Мөн сүүн бүтээгдэхүүний найрлагад байх ёстой сүүний тосыг дууриамал тосоор орлуулж байна. Өнгөрсөн онд хийсэн шалгалтаар маслоны 12 хувьд нь ийм зөрчил илэрсэн” хэмээн тэр хэллээ.

Хэдийгээр 12 хувь гэдэг сүрдмээр тоо биш ч гэлээ асуудал ном журмын дагуу биш байна гэсэн үг гэдгийг Чанарын алба дарга тодотголоо.

ОХУ-ын Хэрэглэгчийн хяналтын алба мөн ийм хяналт шалгалтаа үргэлжлүүлсээр байгаа юм. Тухайлбал, сүү, самар зэрэг бүтээгдэхүүнд ДЭМБ-ын зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү глютен агуулагдаж байгаа зөрчлийг илрүүлснийг тус албаны дарга Анна Попова Баасан гаригт мэдэгдлээ. Гуравдугаар сарын 15-ны Баасан гаригт ОХУ Хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж