Монголын баг "Дэлхийн цом"-д зургадугаар байр эзлэв

Хуучирсан мэдээ: 2019.03.18-нд нийтлэгдсэн

Монголын баг "Дэлхийн цом"-д зургадугаар байр эзлэв

Монголын баг "Дэлхийн цом"-д зургадугаар байр эзлэв

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн “Дэлхийн цом”-ын тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүэд /2019.03.16-17/ ОХУ-ын Якутад амжилттай зохион байгуулагдлаа. 46 дахь удаагийн тэмцээн “Триумф” спорт цогцолборт болж, шилдгүүдээ тодруулав. 2019 оны “Дэлхийн цом”-ын “А” хэсэгт ОХУ, Япон, Турк, Куба, “В” хэсэгт АНУ, Гүрж, Иран, Монголын багууд багтсан. Эдгээр багууд 2018 онд Унгарт болсон насанд хүрэгчдийн ДАШТ-д эхний найман байрт орсон амжилтаараа өрсөлдсөн юм.

Тэмцээний дүн өчигдөр гарч ОХУ-ын баг түрүүлж, Иран, АНУ-ын баг мөнгө, хүрэл медалыг хүртэв. Япон дөрөв, Куба тав, Монголын баг зургадугаар байрт орсон бол Турк долдугаар, Гүрж наймдугаар байрыг эзлэв.

Монгол улсын шигшээ баг хэсэгтээ Гүржийг хожиж, АНУ, Иранд хожигдсон. Манай бөхчүүд тавдугаар байрын төлөө Кубатай таарч 6:4-өөр ялагдлаа. ОХУ-ын баг найман жил завсарласны эцэст “Дэлхийн цом”-ын аварга болов. Энэ удаагийн тэмцээнд түрүүлсэн баг 50 мянган ам.доллар, мөнгөн медаль 30 мянга, хүрэл медаль 20 мянган ам.долларын мөнгөн шагналын хүртжээ.

Монголын баг энэ жилийн “Дэлхийн цом”-ын “В” хэсэгт 14 удаагийн аварга АНУ, найман түрүүтэй Иран болон 2016 оны хүрэл медальт Гүржийн багтай багтсан юм. Эрэгтэй шигшээ багийн тамирчид “Дэлхийн цом”-д 11 дэх удаагаа оролцлоо. Манай тамирчид 1975, 1987 онд мөнгө, 1981 онд хүрэл медаль хүртэж байсан түүхтэй. Харин 1986, 2020 онд дөрөв, 2014 онд тав, 2015, 2016, 2017, 2018, 2019 онд зургадугаар байрт орлоо.

Манай эрчүүд сүүлийн таван жил дараалан “Дэлхийн цом”-д зургадугаар байрт орсон амжилтыг үзүүллээ. Энэ удаагийн багийн бүрэлдэхүүнд Гавьяат тамирчин Г.Мандахнаран тэргүүтэй тамирчид багтсан ч 1981 оноос хойш тасарсан медалыг эх орондоо авчирч чадсангүй.

МОНГОЛ УЛСЫН ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН:

  • 57 кг: Д.Түвшинтулга /2018 оны ДАШТ-ий хүрэл медальт/
  • 61 кг: Гавьяат тамирчин Э.Бэхбаяр /2015, 2017 оны ДАШТ-ий хүрэл медальт/ болон Г.Отгонбаатар
  • 65 кг: Б.Батмагнай
  • 70 кг: Гавьяат тамирчин Г.Мандахнаран /ДАШТ-ий хошой хүрэл, "Рио 2016" олимпийн шагналт V байр/ болон Э.Бямбадорж
  • 74 кг: Б.Бямбадорж, Б.Бат-Эрдэнэ
  • 79 кг: Гавьяат тамирчин П.Өнөрбат /2015 оны ДАШТ-ий мөнгөн медальт/
  • 86 кг: О.Үйтүмэн, Э.Батмагнай
  • 92 кг: Б.Өлзийсайхан
  • 97 кг: Ө.Батзул, Л.Төртогтох
  • 125 кг: Д.Хүдэрбулга, М.Лхагвагэрэл нар багийн бүрэлдэхүүнд багтжээ.

МОНГОЛ – ИРАН 1:9

ГҮРЖ – МОНГОЛ 5:5 /Ялалтын чанараар 20:21-ээр Монголын баг ялав/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж