Хакүхо ганцаараа тэргүүлж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.03.18-нд нийтлэгдсэн

Хакүхо ганцаараа тэргүүлж эхэллээ

Хакүхо ганцаараа тэргүүлж эхэллээ

Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын тэмцээн талдаа орлоо. Осака хотын сүмогийн ордонд болж буй тэмцээн өнөөдөр /2019.03.18/ ес дэх өдрөө үргэлжлэн явагдана. Хаврын тэмцээнийг их аварга Хакүхо М.Даваажаргал ганцаараа тэргүүлж эхэллээ. Хакүхо өчигдрийн барилдаанд Точиозаныг давж, найм дахь даваагаа авсан юм. Тэгвэл түүнтэй хамт тэргүүлж явсан Ичиножёо А.Ичинноров озэки/арслан/ Точиношинд ялагдсанаар долоо даваа, нэг унаатай боллоо.

Өчигдрийн барилдаанд аварга Какүрюү М.Ананд комүсүби Хокүтофиг, озэки Гоэйдо Тамаваши Б.Мөнх-Оргилоор даваагаа ахиулж, тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдсэн хэвээр үлдэв. Хаврын тэмцээнийг их аварга Хакүхо найман даваатай ганцаараа тэргүүлж эхэлсэн бол аварга Какүрюү, озэки Гоэйдо, Такаясү болон маэгашира Ичиножёо А.Ичинноров нар долоон даваа, нэг унаатай удаалж байна.

Манай бусад бөхчүүдээс Чиёошёома Г.Мөнхсайхан таван даваа, гурван унаатай, Дайшёохо Ч.Шижирбаяр гурван даваа, таван унаатай болжээ.

Их аварга Хакүхо М.Даваажаргал Точиозаныг давж, найм дахь даваагаа авлаа. 2019.03.17

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж