Швейцарын банк дансны хуулгыг хуулийнханд бус УИХ-ын гишүүнд өгдөг үү?

Хуучирсан мэдээ: 2019.03.17-нд нийтлэгдсэн

Швейцарын банк дансны хуулгыг хуулийнханд бус УИХ-ын гишүүнд өгдөг үү?

Швейцарын банк дансны хуулгыг хуулийнханд бус УИХ-ын гишүүнд өгдөг үү?

“Ньюс” агентлаг долоо хоног бүрийн ням гаригт “Сошиалаар сонин юутай вэ” буланг хүргэдэг. Энэ удаад бид цахим ертөнцөд хамгийн их маргаан дагуулж байгаа Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан С.Баярцогттой холбоотой дансны тухай хөндөж байна.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан цахим  хуудсаараа дамжуулан сайд асан С.Баярцогтын Шейвцарьт нээлгэсэн байсан таван дансны хуулгыг авчирлаа гэж “жиргэсэн” нь цахим ертөнцөд шуугиан тарив. УИХ-ын дарга Г.Занданшатар гуравдугаар сарын 11-15-ны хооронд Швейцарын холбооны улсад айлчилсан юм. Уг айлчлалын бүрэлдэхүүнд Т.Аюурсайхан тэргүүтэй гишүүд багтаж, ажиллажээ.

Baasankhuu Oktyabri‏ @baasankhuu_o

УИХ-ын даргын айлчлалын бүрэлдэхүүнд ороод өнөөдөр Швейцарь улсаас ирлээ. Харин орой хамт явсан гишүүн маань Баярцогтын Швейцарт байдаг дансны тухай ярьж байна.

Г.Отгонбаяр‏ @OtgooGo

Баярцогт буруутан блаа гэхэд Швейцарийн банк чинь тэгээд дансны хуулгыг нь хуулийн дагуу ядаж хуулийн байгууллагад өгдөггүй юмуу? Айлчлалаар очсон дарга нарт өгчихдөг юм уу??? Энэ банктай холбоотой II дайн, фашист офицеруудын түүх ташаа бсан юм уу.

O.Altangerel‏ @oaltangerel

Швейцараас АТГ-д С.Баярцогтын дансны хуулга хүргүүлснийг гишүүдэд "дайж" явуулсан санж. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нууц, хараат бус байдал гээд л байдагсан уг нь. Буруутай бол шийтгэх нь зөв, харин попролтонд ашиглах баримт бол биш баймаар.

Гонгоржав ГАНБАТ‏ @g_ganbat

Монгол Улсаас гадаад оронд суугаа элчин сайдын яамд тухайн улсад албан ажлаар ирсэн төрийн албан тушаалтнаар дамжуулан Гадаад хэргийн яаманд албан бичиг шуудан дайж хүргүүлдэг журам байдаг. Энэ тохиолдолд тэр даруй хүргэж өгдөг болохоос ийм юм авчрав гэж сошиалд чалчдаггүй л дээ.

Gankhuyag‏ @gankhuyagts

Цаад тал манай ЭСЯ-д баримтуудыг хүлээлгэн өгнө. ЭСЯ-ны дипломатууд ямар учиртай баримт болохыг тэр даруйд мэднэ, танилцана. Тэгээд төв рүү хүргүүлнэ. Нууцалж өгөөд нууцалж хүргүүлнэ гэж бхгүй.

Lodoi‏ @ZLodoi

Таны дансны хуулгыг нэг УИХ-ын гишүүн бариад явж байвал гайхах хэрэггүй л болжээ. #гэнээ

Amirlan‏ @erintsag

Энэ С.Баярцогт их мөлжүүртэй хүн юм. Хамаг юманд буруутай, ерөөсөө төрсөн нь гэм нүгэл болчихсон. Өвчтэй Монголчуудын стрессээ тайлдаг бай нь, популист улс төрчдийн кареер дээшлүүлэх дипломын ажлын сэдэв нь болоод нэгэн арваныг үдлээ дээ хөөрхий

oyunkhand‏ @Gereltehh

Гэхдээ тэрийг зохих газар нь хүлээн аваад үнэлэлт дүгнэлт хийхээс өмнө гишүүн задлаад унших нь зөв тогтолцоо юу

JS Laka‏ @js_lhagvaa

Энэ хэд улсыг сүйрүүлэхээр Баярцогт шиг хүмүүсээс бид аврал гуйна даа

Emoka‏ @ErbolatMaitan Mar 15

Швейцарын банк та хэдэд Баярцогтын дансны хуулгыг өглөө юу? @ayursaikhan

Kulanda‏ @chkulanda

Хаха тийм л юм хэлжийн дээ. Баярцогтын хуулгыг дэлгэж, Швейцарын банкийг дампуурлья хэх

Baabar‏ @Baabarniitlelch Mar 15

Наад хүнд чинь харин ч Шударга журам медаль өгвөл зохилтой. Тийм үүрэг аваагүй мөртөө гадагшаа гарангуутаа л шууд шодоргосын иргэний үүргээ гялс биелүүлж байнашдэ. Дээр үед эднийг матаач гэж буруу нэрэлдэг байсын. Одоо бол эх оронч гэж зөв нэрлэж байгаа.

Г.ХОРОЛ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж