70 настай эмээ нэг жилийн дотор 52  далайн эргийг цэвэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2019.03.17-нд нийтлэгдсэн

70 настай эмээ нэг жилийн дотор 52  далайн эргийг цэвэрлэжээ

70 настай эмээ нэг жилийн дотор 52  далайн эргийг цэвэрлэжээ

Эх дэлхий бол бидний гэр орон. Харамсалтай нь, хүн төрөлхтөн бид үүнийг ихэнхдээ мартаж, өөрийнхөө амьдарч буй орчноо байнга бохирдуулж, хог хаядлаа хаа тааралдсан газраа хаяж, байгаль дэлхийгээ хогийн сав шиг болгож байна. Энэ бүхэн нь бидэнд шууд мэдэгдэхгүй ч маш их хор хөнөөлтэй зүйл юм. Дэлхийн дулаарал, ховор ан амьтан устаж үгүй болох, уур амьсгалын өөрчлөлт гээд томоохон асуудлууд бүгд хүний буруутай үйлдлээс болдог. Их Британий Корнуолл мужид амьдардаг 70 настай эмэгтэй Пат Смит нэг өдөр хуванцар хог хаягдал болон түүний хор уршгийн талаар баримтат кино үзээд тэр шөнөө огт унталгүй, энэ бүхнийг хэрхэн шийдэж болох талаар бодож хоножээ. Тэгээд маргааш өглөө нь босоод өөрийн чадах чинээгээрээ хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахаар долоо хоногт нэг эргийг цэвэрлэх шийдвэр гаргасан байна.

Тэрбээр энэ ажлаа 2018 оны эхээр эхлүүлсэн бөгөөд түүний санааг үр ач,зээ нар болон түүний амьдардаг суурины ард иргэд ч дэмжиж тэд хамтдаа долоо хоног бүр нэг эргийг цэвэрлэсээр нэг жилийн дотор 52 далайн эргийг хог хаягдлаас нь салгаж чаджээ. Түүний эхлүүлсэн ажил үүгээр дууссангүй. Пат эмээ өөрийн хийж бүтээсэн зүйлээрээ бусдад үлгэрлэж, дэлхий нийтийг уриалан дуудахын тулд “Сүүлчийн соруул” нэртэй кампанит ажлыг эхлүүлсэн аж. Ундааны нэг удаагийн хуванцар соруул бол гоц гойд ашиг тусгүй мөртлөө хамгийн их хог хаягдал үүсгэдэг бүтээгдэхүүнүүдийн нэг юм. Хүмүүс бидний тэр болгон анзаардаггүй жижиг зүйлс байгаль дэлхийд ямар их хор хөнөөл учруулж, орчныг бохирдуулж, ан амьтад, биологийн амьралыг мөхөөж байгааг Пат эмээ “Сүүлчийн соруул” ажлаараа ухуулан сурталчилж, аль болох нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүнээс татгалзахыг хүмүүст уриалдаг байна.

Эх сурвалж: BRIGHTSIDE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж