Нэгэн үе “Тусгай салаа” кино үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж, залуус ч цэргийн алба хаах сонирхолтой болж байв.
Олон нийтэд уг кино хүрсний дараа залуус Сүлд, Түвшин, Дэндэв гурвын ангид л алба хаамаар байна гэж ярьдаг байсан төдийгүй Зэвсэгт хүчний 013 дугаар ангид татагдсан ирсэн шинэ цэргүүд “Дэндэв нь хаана байна” гэж сурагладаг байжээ.
Дэндэвийн дүрийг бүтээсэн Т.Эрдэнэбаяр МҮОНРТ-ийн Кино албанд дуу оруулагчаар ажиллаж байхдаа “Тусгай салаа” кинонд тоглосон аж. Дүрийн шалгаруулалт анх зарлагдахад Дэндэвийн дүрийг бүтээхээр Т.Эрдэнэбаяраас гадна хоёр ч хүн сонгогдсон байсан аж. Кино найруулагч хэнийг нь сонгох вэ гэж эргэлзэх завсар тухайн үеийн МҮОНРТ-ийн захирал Ц.Оюундарь “Телевизийн хүнээ сонго” гэдэг зөвлөгөө өгснөөр Т.Эрдэнэбаяр “Тусгай салаа” олон ангит кинонд дүр бүтээх завшаан тохиожээ. Түүнээс хойш хэд, хэдэн дэлгэцийн бүтээлд дүр бүтээж амжсан төдийгүй 6000 орчим кинонд дуу оруулсан байна.
Саяхан “Ааваа зорино” анхны бие даасан тоглолтоо хийсэн тэрбээр моно жүжигт хүч үзэх сонирхолтой аж.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ