Монгол хэл бичгийн шалгалтын суудлын хуваарь гарчээ

Хуучирсан мэдээ: 2019.03.17-нд нийтлэгдсэн

Монгол хэл бичгийн шалгалтын суудлын хуваарь гарчээ

Монгол хэл бичгийн шалгалтын суудлын хуваарь гарчээ

Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэл бичгийн шалгалтын суудлын хуваарь гарчээ. Уг асуудлаар Боловсролын үнэлгээний төвөөс тайлбар өгчээ.

Тухайлбал, "Монгол хэл бичгийн шалгалтын суудлын хуваариа 2019 оны гуравдугаар сарын 11-23-ны хооронд www.eec.mn сайтад нэвтэрч хэвлэж авна. Ингэхдээ энэ онд төгсөж байгаа шалгуулагчид регистрийн дугаараар нэвтэрч суудлын хуваариа хэвлэж авах бол өмнөх оны төгсөгчид шалгуулагчийн буланд нэвтэрч бүртгэлийн дугаар нууц үгээ ашиглан суудлын хуваариа хэвлэж авах юм" гэв.

Онцолход, монгол хэл бичгийн шалгалт 2019 оны гуравдугаар сарын 23-нд явагдах аж. Харин босго онооны болзол хангаагүй шалгуулагчдаас авах дахин шалгалтыг 2019 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулахаар товложээ. Дээрх шалгалтын босго оноог  БСШУС-ын сайдын тушаалаар 400 байхаар тогтоосон юм.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж