Г.Дашням буруу зүйл хийгээгүй гэв

Хуучирсан мэдээ: 2019.03.17-нд нийтлэгдсэн

Г.Дашням буруу зүйл хийгээгүй гэв

Г.Дашням буруу зүйл хийгээгүй гэв

“UBIKE” төслийг хэрэгжүүлэгч, “Никель Ганбаа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дашням нарыг хар тамхины хэрэгт холбогдуулан шалгаж байгаа тухай бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Дээрх асуудлаар бид Г.Дашнямтай утсаар холбогдоход “Шалгагдаж байгаа асуудал болохоор дэлгэрэнгүй мэдээлэл өгч болохгүй байх. Амралтын өдрүүдээр ийм мэдээлэл тархлаа. Энэ асуудлын талаар юу гэж тайлбарлах юм мэдэхгүй байна. Ажлын өдрөөс бүх зүйл тодорхой болох байх. Миний хувьд болохгүй зүйл хийсэн юм байхгүй” гэсэн тайлбар өгсөн юм.

Цагдаа нар энэ сарын 13-ны оройн 19:00 цагийн орчимд хүүхдийн 100 дугаар дэлгүүр орчимд цагаан өнгийн “Тоёота приус” маркийн автомашинтай Г.Дашням нарын гурван иргэнийг саатуулан шалгахад хар тамхи сэтгэцэд нөлөөлөх өвс ургамал хэрэглэсэн байж болзошгүй байжээ.

Шалгалтаар сэжигтнүүдийн автомашинаас хар тамхи илрүүлж, нотлох баримтаар хураан авсан. Үзлэгийн үеэр тэдний халааснаас таван гр орчим мансууруулах төрлийн бодис илэрчээ. Сэжигтнүүдээс биологийн дээж авч, шинжилгээнд явуулсан байна. Эл хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа юм.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
5
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж