Хотын дарга дөрвөн зөвлөхтэй ажиллах уу?

Хуучирсан мэдээ: 2019.03.17-нд нийтлэгдсэн

Хотын дарга дөрвөн зөвлөхтэй ажиллах уу?

Хотын дарга  дөрвөн зөвлөхтэй ажиллах уу?

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан дөрвөн зөвлөхтэй ажиллах саналаа Засгийн газарт хүргүүлсэн гэх мэдээлэл байна.

Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт Судан улсад ажилласан тул Засгийн газар хуралдаагүй. Иймээс дээрх асуудлыг Засгийн газар ирэх лхагва гаригт буюу энэ сарын 20-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэж магадгүй аж.

Хотын дарга томилогдсоны дараа Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, бүрэлдэхүүнийг Засгийн газраар батлуулдаг.

Хуульд хотын дарга хоёр зөвлөх буюу орлогчтой ажиллахаар заасан байдаг ч Улаанбаатар хотод хүн амынх нь 60 гаруй хувь төвлөрөн ажиллаж амьдрах болсноор нийслэлийн Засаг даргын Тамгын газар төдийгүй дүүрэг, хороо, агентлагууд ачаалалтай ажиллах болсон. Үүнтэй холбоотойгоор хотын дарга нар зөвлөхийнхээ тоог нэмж ажиллах болсон юм. Тухайлбал, хотын дарга асан Э.Бат-Үүл зургаан орлогчтой ажиллаж байсан бол С.Батболд дөрвөн орлогчтой ажилласан. Харин С.Амарсайхан дарга өмнөх жишгээ барьж, дөрвөн орлогч буюу дөрвөн зөвлөхтэй ажиллахаар болсон бололтой.

Засгийн газраас хотын даргын саналыг хүлээн авбал дөрвөн зөвлөхтэй ажиллана, харин хуулиа дагаж хоёртой ажиллахаар бүтэц, бүрэлдэхүүнийг нь баталбал одоо ажиллаж байгаа дөрвөн зөвлөхийнхөө хоёрынх нь орон тоог цөөлөх болж байгаа юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж