Трамп онц байдлыг хэвээр үлдээхээр хориг тавьжээ

Хуучирсан мэдээ: 2019.03.17-нд нийтлэгдсэн

Трамп онц байдлыг хэвээр үлдээхээр хориг тавьжээ

Трамп онц байдлыг хэвээр үлдээхээр хориг тавьжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дүрвэгчид улс орон руу нь нэвтрэхээс сэргийлж Мексикийн хил дагуу хана барих санхүүжилтийг шийдвэрлэхийн тулд улс орон даяар онц байдал зарлаад байгаа билээ. Тэгвэл сөрөг хүчин олохийн суудлыг авсан Конгрессийн танхим түүний зарласан онц байдлыг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэн, уг саналыг дэмжсэн тогтоолыг Пүрэв гаригт /2019.03.14/ гаргасан байна. Харин өөрт нь саад хийсэн Конгрессийн танхимын шийдвэрийг таслан зогсоож бүрэн эрхийнхээ дагуу хориг тавьж байгаагаа Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ.

Энэхүү хориг нь Ерөнхийлөгч болсноосоо хойш анх удаа тавьж буй хориг юм байна. Одоо Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүчингүй болгохын тулд хоёр танхимын гишүүдийн гуравны хоёрын санал хэрэгтэй бөгөөд энэ нь бараг боломжгүй зүйл буюу Трампын зарласан онц байдал хэвээр үлдэнэ гэсэн үг юм.

Дональд Трамп онцгой байдлын журам мөрдүүлэх тухай шийдвэрийг өнгөрсөн хоёрдугаар сарын 15-нд гаргасан. Онцгой байдал нь улс эх оронд хямрал нүүрлэсэн үед хэрэгжүүлдэг арга хэмжээ. Ерөнхийлөгч Мексикийн хилээр орж ирж буй цагаачдын асуудал хямралын хэмжээнд хүрсэн гэж үзэж байгаа учир ийн онц байдал зарласан юм.   Мексиктэй залгаа хилийн дагуу хамгаалалтын хана байгуулах нь Дональд Трампын сонгуулийн гол амлалтуудын нэг. Тиймээс энэ шийдвэрээ биелүүлэхэд нь сөрөг бүчин болох Ардчилсан намынхан хаалт тавьж, төсвөөс 5,7 тэрбум доллар зарцуулахыг эсэргүүцэж байгаа юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж