Нийслэлийн статистикийн газраас мэдээлснээр 2019 оны гуравдугаар сарын хоёр дах долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 7780 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 9350 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 20 төгрөгөөр өсөж, харин үхрийн цул махны үнэ тогтвортой байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 70 төгрөгөөр өсөж, харин хонины цул махны үнэ тогтвортой байв. Тус газрын хийсэн ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 7000 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөгөөр худалдаалж байна.
Харин хүнсний ногооны үнэ долоо хоногтой харьцуулахад монгол төмс 1.2 хувиар өсөж 835 төгрөг, лууван 3.5 хувиар өсөж 1175 төгрөг, байцай хоёр хувиар өсөж 1300 төгрөг, хүрэн манжин 1.2 хувиар өсөж 1630 төгрөгөөр худалдаалагдаж байгаа аж.
Э.ЭНХ