“Шар хантаазтанууд” дөрөв дэх сартайгаа золголоо

Хуучирсан мэдээ: 2019.03.17-нд нийтлэгдсэн

“Шар хантаазтанууд” дөрөв дэх сартайгаа золголоо

“Шар хантаазтанууд” дөрөв дэх сартайгаа золголоо

Франц улсад улс эх орны удирдагчид болон тэдний бодлого шийдвэрүүдийг эсэргүүцэн долоо хоног бүрийн Бямба гаригт жагсдаг “ Шар хантаазтанууд”-ын хөдөлгөөн өчигдөр /2019.03.16/ 18 дахь долоо хоногтоо үргэлжилж, дөрөв дэх сартайгаа золголоо. Хамгийн эхний жагсаал 2018 оны арваннэгдүгээр сарын 17-ны Бямба гаригт болж байсан ба 300 мянга гаруй хүн Франц улсын өнцөг булан бүрт шатахууны үнийн хөөрөгдөл, татварын нэмэгдлийг эсэргүүцэн жагсаж эхэлсэн юм.

Өнгөрсөн долоо хоногийн жагсаалын байдлаас дүгнэхэд үймээн самууны шинжтэй болсон байсан жагсаал цуглаан харьцангуй намжих төлөвтэй байсан боловч энэ долоо хоногийн жагсаал эргээд маш замбараагүй болж, жагсагчид тэмцлийн хурц хэлбэрт шилжсэн байлаа.

Өчигдрийн жагсаалд улс орон даяар 32 мянга гаруй хүн оролцсон бол нийслэл Парис хотноо 10 мянга орчим  хүн цугларсан байна. Мөн Парисын нөгөө талд 36 мянган хүн уур амьсгалын өөрчлөлтийг эсэргүүцэн тайван жагсаал зохион байгуулсан байна. Энэ тухай тус улсын Дотоод хэргийн яам мэдээллээ.

Жагсагчид улстөрчид болон урлаг соёлынхон гэх мэт алдар нэртэй хүмүүсийн үйлчлүүлдэг ресторан, тансаг зэрэглэлийн брэндийн дэлгүүр, худалдааны төвд гал тавьсан ба үүний дунд Парисын банкны салбар ч мөн галд өртжээ.  Эмх замбараагүй жагсагчдыг тараахын тулд хууль сахиулагчид тэдэн рүү даралттай усаар шүршиж, нулимс асгаруулагч хэрэглэсэн байна. Хүчнийхэн болон жагсагчдын хооронд болсон мөргөлдөөний улмаас 60 гаруй хүн гэмтэж бэртсэний 17 нь цагдаагийн ажилтан, зургаа нь гал сөнөөгчид байсан гэнэ. Нийслэл хотод нийт 120 гаруй хүн баривчлагдаж, тэдний тал нь шүүхэд шилжжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж