Боловсролын зээлийн сангаас зээл авч суралцаад, төлбөрөө төлөөгүй оюутнуудын асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр болжээ. Тус зээлийн сан 1993 оноос анх хэрэгжиж эхэлснээс хойш нийт 1893 хүн 52,5 сая ам.долларын өртгөөр суралцсан байна.
Эргэн төлөх журмын дагуу зээлээ төлж, бас тогтоолоор чөлөөлөгддөг бөгөөд төгссөнөөс хойш гурван жилийн дотор зээлээ төлж, барагдуулах гэрээний заалттай байдаг. Дээрх зээл авсан хүмүүсээс 670 хүн зээлээс чөлөөлөгдсөн бол 179 хүн чөлөөлөөгүй, ор сураггүй алга болсон байна. Иймд эдгээр 179 оюутны асуудлыг шүүхээр шийдүүлэхээр болсон талаар Боловсролын үнэлгээний газраас мэдээлжээ. Мөн Боловсролын зээлийн сангаас зээл авч гадаад, дотоодын их дээд сургуульд суралцагчдын зээлийн үлдэгдэл 2017 оны жилийн эцсийн байдлаар 150,2 тэрбум төгрөг болсон юм.
Э.ЭНХ
Холбоотой мэдээ