Дээрэм хийсэн гэмт этгээдүүдийг баривчиллаа | News.MN

Дээрэм хийсэн гэмт этгээдүүдийг баривчиллаа

Дээрэм хийсэн гэмт этгээдүүдийг баривчиллаа

Дээрэм хийсэн гэмт этгээдүүдийг баривчиллаа

Нийслэлийн хэмжээнд 2019 оны эхний  хоёр сарын байдлаар дээрэмдэх төрлийн 231 хэрэг бүртгэгдсэн бөгөөд дээрх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хамтран арга хэмжээ зохион байгуулав.

Тодруулбал, энэ сарын 13-14-нд шилжих шөнө бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг баривчлан шалгалтын үйл ажиллагаа явуулж байна. Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд нь 18-24 хүртэлх насны 13 хүнийг илрүүлэн баривчилсан аж. Дээрх залуус нь бүлэглэн дээрэм хийдэг байсан нь тогтоогдоод байгаа юм.

Тэд гэмт хэрэг үйлдэхдээ ихэвчлэн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй болсон, ганцаараа гэрэлтүүлэг, хяналтын камергүй газарт оройн цагаар яваа хүмүүсийг сонгон дээрмийн гэмт хэргээс үйлддэг байсан байна.

Тиймээс иргэдийг согтууруулах ундааны зүйлийг тохируулан хэрэглэх, оройн цагаар болгоомжтой явах, баталгаат таксигаар үйлчлүүлэх зэргээр болзошгүй эрсдэлт өртөхөөс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Э.АРИУН 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-03-17 175.223.30.101

Ene bur buleg hereg baihaa tsadaa hamtragchtai .hulgai hideg buleghumuusin huuhduud nb hoorondoo suugaad buun hulgaich nar usuj urjeed baigaag tsagdaagin gazar medsen ch medeegvi yum shig l ardchilalin on jiluudig unguruusn .odoo nuguuduul nb hureegee teleed gadaadruu hulgai hideg bolj

Avatar

иргэн 2019-03-17 103.26.193.208

Ийм зэрлэгшсэн хүмүүст хатуу шийтгэл хэрэгтэй. Барьсан болоод толгойгий нь илээд явуулж байдаг буруу. Тийм учраас хашрахгүй гэмт хэргийг үргэлжлүүлдэг цайсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж