Монгол цэргийн баярыг тохиолдуулан өнөөдөр /2019.03.17/ “Монголын чопперчин ахан дүүсийн холбоо”-ноос хүндэтгэлийн мото парад зохион байгуулж байна. Энэхүү мото парад ням гаригийн өглөөний 10.00 цагт Киокушу тауэрээс хөдөлж, Сүхбаатарын талбай хүртэл явсан юм
Сонирхуулахад, Чоп /chop/ гэсэн англи үг нь тасдах, цавчих гэсэн утга илэрхийлдэг. Дэлхийн II дайны дараа америк цэргүүд өөрсдийн мотоциклийг засч тоноглон, дур сонирхолдоо нийцсэн шинэ загварын хөнгөн, ганган мотоцикл бий болгосноор чоппер мотоциклийн түүх эхэлжээ. Улмаар 1960-аад оноос дэгжин мотоцикл хөлөглөсөн залуусыг чопперчид гэдэг болсон байна.
Э.ЭНХ
Холбоотой мэдээ