Дэлхийн хамгийн урт “Boeing 777X” хөлгийг танилцуулжээ

Хуучирсан мэдээ: 2019.03.17-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн урт “Boeing 777X” хөлгийг танилцуулжээ

Дэлхийн хамгийн урт “Boeing 777X” хөлгийг танилцуулжээ

Этиопт болсон “Boeing 737 Max 8” хөлгийн ослоос болж багагүй хохирол амсч, уналтаад ороод буй дэлхийн агаарын хөлөг үйлдвэрлэгч АНУ-ын “The Boeing” компани  “Boeing 777X” онгоцоо олон нийтэд танилцуулах ёслол пүрэв гаригт буюу гуравдугаар сарын 13-ны өдөр болох байсан юм. Ослын улмаас олон нийтэд танилцуулах ёслолоо цуцлаад байсан ч тэр өдрөө Сиатл хотын ойролцоох үйлдвэрийн байрандаа  зөвхөн компанийн ажилчдын дунд нээлтийн ёслол зохион байгуулж, шинэ загварын онгоцоо танилцуулсан байна.

Энэхүү хөлөг нь одоогоор дэлхийн хамгийн урт хөлөг болж байгаа ба 76 метрийн урттай ажээ. Хоёр эгнээ бүхий суудалтай ба 400-450 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай, дэлхийн хамгийн том хос хөдөлгүүрт уг хөлөг энэ хавар туршилтын нислэгээ хийж, ирэх жил гэхэд үйлчилгээнд нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм байна. “Boeing 777X” онгоцонд дэлхийн найман агаарын тээврийн компаниас 358 захиалга ирээд байгаа гэнэ. Хамгийн эхний захиалагч нь Арабын нэгдсэн Эмират улс гэв. “The Boeing” компани дэлхийн хамгийн урт хөлгийг үйлдвэрлэхэд зориулж шинэ үйлдвэр барисан бөгөөд энэхүү үйлдвэр нь нэг тэрбум орчим ам.долларын өртгөөр босчээ.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж