Хакүхо, Ичиножёо нар тэргүүлж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.03.17-нд нийтлэгдсэн

Хакүхо, Ичиножёо нар тэргүүлж эхэллээ

Хакүхо, Ичиножёо нар тэргүүлж эхэллээ

Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын тэмцээн Осака хотын сүмогийн ордонд өнөөдөр найм дахь өдрөө үргэлжлэн явагдана.

Хаврын тэмцээнийг долоон өдрийн дараах байдлаар их аварга Хакүхо М.Даваажаргал, маэгашира Ичиножёо А.Ичинноров нар нэг ч унаагүй тэргүүлж байна. Харин аварга Какүрюү М.Ананд, озэки /арслан/ Гоэйдо, Такаясү нарын таван бөх зургаан даваа, нэг унаатай тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигджээ.

Дээд зиндаанд барилдаж буй манай бусад бөхчүүдээс сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил, Чиёошёома Г.Мөнхсайхан нар дөрвөн даваа, гурван унаатай болсон бол Дайшёохо Ч.Шижирбаяр гурван даваа, дөрвөн унаатай башёг үргэлжүүлж байна. Доод зиндаанд барилдаж буй монгол бөхчүүд амжилттай барилдаж байна.

Өнөөдрийн найм дахь өдрийн барилдаанд их аварга Хакүхо комосүби Хокүтофүжитэй, аварга Какүрюү Точиозантай барилдана. Тэгвэл манай хоёр бөх озэки цолтнуудтай барилдахаар оноолт таарчээ. Тамаваши Б.Мөнх-Оргил озэки Гоэйдо, Ичиножёо А.Ичинноров Гүржийн бөх, озэки Точиношинтэй барилдана.

Хаврын тэмцээн гуравдугаар сарын 24-нд өндөрлөнө.

Их аварга Хакүхо М.Даваажаргал нэг ч унаагүй башёг тэргүүлж байна.
Аварга Какүрюү М.Ананд 6 даваа, 1 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Ичиножёо А.Ичинноров башёг долоон даваатай тэргүүлж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж