Б.Ганхайч “Их дуулга”-аас хүрэл медаль хүртэв | News.MN

Б.Ганхайч “Их дуулга”-аас хүрэл медаль хүртэв

Б.Ганхайч “Их дуулга”-аас хүрэл медаль хүртэв

Б.Ганхайч “Их дуулга”-аас хүрэл медаль хүртэв
Duesseldorf, Germany, February 24 - Daena Pohl (GER), Gankhaich Bold (MGL) - Grand Slam Duesseldorf 2018 (Photo © by Klaus Mueller. All rights reserved. Including image always credited to Klaus Mueller)

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулж буй чансаа өндөр “Их дуулга” тэмцээн ОХУ-ын Екатеринбург хотод болж байна. Нийт 47 орны жүдочид оролцож буй тус тэмцээний хоёр дахь өдөр буюу өчигдөр эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Ганхайч хүрэл медаль хүртлээ.

Б.Ганхайч Марокко, Их Британы жүдочдыг хожсон ч Канадын Катерине Пинардад нэмэлт цагт ялагдсан. Манай бөх дагах барилдаанд Нидерландын шилдэг жүдоч Санне Вермийр, Израйлын Гили Шарир нарыг дараалан ялж, хүрэл медаль хүртсэн юм. Энэ жинд ОХУ, Их Британи, Канад, Монголын тамирчид медальд байранд шалгарав.

Тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 90, 100, +100 кг, эмэгтэйчүүдийн 78, +78 кг-ын жингийн барилдаанууд болж, медальнууд тодорно.

Манай улсаас 90 кг-д Э.Мөнхжаргал, 100 кг-д Б.Түвшинтөгс, Л.Отгонбаатар, +100 кг-д Ө.Дүүрэнбаяр, Б.Тэмүүлэн нар барилдах бол эмэгтэйчүүдээс 78 кг-д Ш.Сэржмядаг, +78 кг-д Б.Мөнхтуяа нар барилдах хуваарьтай.

Екатеринбургийн “Их дуулга”-аас Монголын баг алт, хүрэл медаль хүртээд байна. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг-д Л.Өнөболд аваргын алтан медалыг хүртсэн юм.

Багийн дүнгээр Израйл, Франц тус бүр хоёр алтан медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол ОХУ, Канад, Монгол, Аргентин, Шведээс нэг аварга төрөөд байна. Япон, Испани, Бразил, Их Британы баг тамирчид мөнгөн медаль хүртсэн амжилтаараа жагсаалтын 8-11-р байрт бичигджээ.

47 орноос 19 нь ямар нэгэн медаль хүртээд байна.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-03-17 202.126.89.250

73.d Цогоо яагаад барилдаагүй юм бол бусад нь хэрэггүйдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж