Талийгаачийн ар гэрийнхэн гомдолтой байна

Хуучирсан мэдээ: 2010.03.11-нд нийтлэгдсэн

Талийгаачийн ар гэрийнхэн гомдолтой байна

“Харанга”  хамтлаг өнгөрсөн онд Орхон аймагт тоглолтоо хийхээр явах үед хамтлагийн гишүүн Х.Лхагвасүрэн  иргэн Б.Баярсайханыг дайрч амь насныг нь  хохироосон. Өнөөдөр талийгаачийн эхнэр Н. Оюунчимэг  гомдолтой байгаа талаараа мэдээлэл хийлээ. Хэвлэл мэдээллээр Х.Лхагвасүрэнг талийгаачийн ар гэрийнхэнд 30 сая төгрөг өгсөн гэх худал мэдээлэл гарсан байна Х.Лхагвасүрэн. бидэнд дөрвөн сая төгрөг л өгсөн одоо ямар ч холбоо сураггүй байгаа. Анх осол гарах үед цагдаагийн газраас Х Лхагвасүрэнг Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслэлийг хурдыг хасах, зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээг авна гэсэн заалтыг зөрчсөн гэх дүгнэлт гаргасан. Гэтэл хэд хоногийн өмнө Орхон аймгийн цагдаагийн тасаг болон нийслэлийн замын цагдаагийн газраас гаргасан комиссын шинжээчийн дүгнэлтэнд жолооч Х.Лхагвасүрэн замын хөдөлгөөний  дүрэм зөрчөөгүй. Анхны гаргасан ослын акт үндэсгүй гэсэн хариулт өгсөн. Тиймээс талийгаачийн эхнэр Н. Оюунчимэг “Би цөхрөлтгүй тэмцэж хэргийн үнэн мөнийг олох болно” гэж мэдэгдлээ.

Ц.Хишиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж