Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн Дэлхийн тэмцээн өчигдөр ОХУ-ын Якутад эхэллээ. Энэ жилийн “Дэлхийн цом”-ын “А” хэсэгт ОХУ, Япон, Куба, Турк, “В” хэсэгт АНУ, Гүрж, Иран, Монголын баг багтсан.
Манай баг өчигдөр эхний барилдаанаа Ирантай хийсэн ч 9:1-ээр ялагдсан. Энэ барилдаанд Гавьяат тамирчин Э.Бэхбаяр ганцаараа өрсөлдөгчөө ялжээ. Тэгвэл хоёр дахь барилдаанаа Гүржийн шигшээ багтай хийсэнч 5:5-аар тэнцэн ялалтын чанараар 20:21-ээр манай бөхчүүд ялав. Ингэснээр манай бөхчүүд нэг хожил, нэг хожигдолтой боллоо. Өнөөдөр АНУ-ын багтай хэсгийн сүүлийн барилдаанаа хийнэ. АНУ-ын баг Гүржийг хожиж, Иранд ялагдаад байгаа.
“В” хэсэгт АНУ, Ираны багууд тэргүүлж байна. Өнөөдөр хэсгийн сүүлийн барилдаан болж, медалын төлөө өрсөлдөх багууд тодорно.
ӨНӨӨДРИЙН ХУВААРЬ:
07:30 – 08:00 – Жин үзэлт, эмчийн үзлэг
10:00 – 12:30 – Гуравдугаар тойрог “А” хэсэг ОХУ – Турк, Куба – Япон, “В” хэсэг АНУ – Монгол, Иран – Гүрж
12:30 – 15:45 – 5/6, 7/8 дугаар байрын төлөөх барилдаан
14:15 – 15:45 – Хүрэл медалийн төлөөх барилдаан
16:00 – 18:00 – Шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа
Монгол улсын шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцуулья:
- 57 кг: Д.Түвшинтулга /2018 оны ДАШТ-ий хүрэл медальт/
- 61 кг: Гавьяат тамирчин Э.Бэхбаяр /2015, 2017 оны ДАШТ-ий хүрэл медальт/ болон Г.Отгонбаатар
- 65 кг: Б.Батмагнай
- 70 кг: Гавьяат тамирчин Г.Мандахнаран /ДАШТ-ий хошой хүрэл, "Рио 2016" олимпийн шагналт V байр/ болон Э.Бямбадорж
- 74 кг: Б.Бямбадорж, Б.Бат-Эрдэнэ
- 79 кг: Гавьяат тамирчин П.Өнөрбат /2015 оны ДАШТ-ий мөнгөн медальт/
- 86 кг: О.Үйтүмэн, Э.Батмагнай
- 92 кг: Б.Өлзийсайхан
- 97 кг: Ө.Батзул, Л.Төртогтох
- 125 кг: Д.Хүдэрбулга, М.Лхагвагэрэл нар багийн бүрэлдэхүүнд багтжээ.
ШУУД ҮЗЭХ ЛИНК: https://unitedworldwrestling.org/
МОНГОЛ – ИРАН 1:9
ГҮРЖ – МОНГОЛ 5:5 /Ялалтын чанараар 20:21-ээр Монголын баг ялав/
Холбоотой мэдээ