“Никель Ганбаа” нарыг хар тамхины хэргээр шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2019.03.16-нд нийтлэгдсэн

“Никель Ганбаа” нарыг хар тамхины хэргээр шалгаж байна

“Никель Ганбаа” нарыг хар тамхины хэргээр шалгаж байна

“UBIKE” төслийг хэрэгжүүлэгч, “Никель Ганбаа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дашням нарыг хар тамхины хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж. Цагдаа нар энэ сарын 13-ны оройн 19:00 цагийн орчимд хүүхдийн 100 дугаар дэлгүүр орчимд цагаан өнгийн “Тоёота приус” маркийн автомашинтай Г.Дашням нарын гурван иргэнийг саатуулан шалгахад хар тамхи сэтгэцэд нөлөөлөх өвс ургамал хэрэглэсэн байж болзошгүй байжээ.

Шалгалтаар сэжигтнүүдийн автомашинаас хар тамхи илрүүлж, нотлох баримтаар хураан авсан байна. Үзлэгийн үеэр тэдний халааснаас 5 гр орчим мансууруулах төрлийн бодис илэрчээ. Сэжигтнүүдээс биологийн дээж авч, шинжилгээнд явуулсан байна. Эл хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа аж.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж