Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг долоон сар хэсэгчлэн хаана | News.MN

Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг долоон сар хэсэгчлэн хаана

Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг долоон сар хэсэгчлэн хаана

Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг долоон сар хэсэгчлэн хаана

Засгийн газраас энэ онд таван аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбох, 23 байршилд төмөр бетон гүүрийн их засварын ажил хийхээр төлөвлөжээ. Энэ хүрээнд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам засварын ажлыг хийж, дөрвөн эгнээтэй болгох ажил өрнөнө. Учир нь тус чиглэлийн замаар оргил үедээ өдөрт 12,300 автомашин зорчдог бөгөөд өнгөрсөн онд улсын хэмжээнд осол аваарын тоогоор гуравт эрэмбэлэгджээ.

Улаанбаатар-Дархан чиглэлийн зам засварын ажлыг ирэх дөрөвдүгээр сарын 25-наас эхлүүлэн арванхоёрдугаар сарын сүүл гэхэд гүйцэтгэж дуусгахаар төлөвлөсөн тул долоон сарын хугацаанд хаахаар болсон байна.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр тавигдах хоёр урсгалт замын нийт урт нь 204,16 км байх бөгөөд нэг эгнээ замыг 83,8 сая доллараар барихаар төлөвлөжээ. Энэ замыг тавихад 27 ширхэг жижиг объектыг чөлөөлөн холдуулах шаардлагатай болж, газар чөлөөлөлттэй холбоотой ажлыг эхлүүлсэн байна.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажил дуусах хүртэл түр зам гаргахаар болжээ. Булган Хөвсгөл аймгийн иргэдийг Лүн чиглэлээр нэвтрүүлэх бол том оврын автобусуудыг вагонд шилжүүлэн зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөсөн байна.

Б.ЖАРГАЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2019-03-16 59.153.114.117

ОЛОН ХҮНИЙ АМЬ АВРАХ НЬ ДЭЭ

Avatar

ГУЕСТ 2019-03-16 49.0.212.192

ДАЧАХГҮЙ ДАЧАХГҮЙ, ДУХЛАА ААШИЖ БАЙГАА ЮМ, СОНГУУЛИЙН ШОУ БАЙХГҮЙ ЮУ

Avatar

х 2019-03-16 203.169.49.92

Цаашид замын засвар 5-10 жил болоод л хийгдэхээс хойш Дархан, Налайх чиглэлд паралелв хос замтай болбол хүндрэл гарахгүй байхсан.

Avatar

Зочин 2019-03-16 203.169.49.92

Цаашид замын засвар 5-10 жил болоод л хийгдэхээс хойш Дархан, Налайх чиглэлд паралелв хос замтай болбол хүндрэл гарахгүй байхсан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж