Шинэ Зеландад халдлагын улмаас амиа алдагсдын тоо 50-д хүрчээ

Хуучирсан мэдээ: 2019.03.16-нд нийтлэгдсэн

Шинэ Зеландад халдлагын улмаас амиа алдагсдын тоо 50-д хүрчээ

Шинэ Зеландад халдлагын улмаас амиа алдагсдын тоо 50-д хүрчээ

Саудын Арабын Гадаад хэргийн сайд Ибрахим аль-Асаф Шинэ Зеландад үйлдэгдсэн халдлагын улмаас шархдан эмчлүүлж байсан тус улсын нэгэн иргэн амиа алдсан талаар мэдээлжээ.

Халдлагын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 50-д хүрч, 40 гаруй хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй юм байна. Сайдын хэлснээр, нэгэн хүүгийн сэтгэл санаа тогтворгүй, яаралтай эмчилгээ хийх шаардлагатай байгаа ажээ.

Өнгөрсөн баасан гаригт Шинэ Зеландын Крайстчер хотын хоёр сүмд халдлага үйлдэгдсэн билээ. Өмнө нь халдлагын улмаас 49 хүн амиа алдсан талаар мэдээлж байв. Цагдаагийнхан хэд хэдэн тэсрэх төхөөрөмжийг аюулгүй болгож, хэд хэдэн хүнийг баривчилсан байна. Энэ нь тус улсад 76 жилийн хугацаанд үйлдэгдсэн хамгийн том аллагаар бүртгэгджээ.

Эх сурвалж: Quartz

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж