ШИНЭ НОМ: “Хятад ажилчид БНМАУ-д” /1949-1964/ | News.MN

ШИНЭ НОМ: “Хятад ажилчид БНМАУ-д” /1949-1964/

ШИНЭ НОМ

ШИНЭ НОМ: “Хятад ажилчид БНМАУ-д” /1949-1964/

ШИНЭ НОМ: “Хятад ажилчид БНМАУ-д” /1949-1964/

Монгол, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан түүхийн ухааны доктор Д.Наранжаргалын “Хятад ажилчид БНМАУ-д” /1949-1964/ нэртэй номын нээлт өчигдөр /2019.03.15/ боллоо. Түүний эл бүтээлийг түүх, гадаад харилцаа, гадаад бодлого судлалын мэргэжлийн хүрээний судлаач, эрдэмтэд “1949 оноос  өнөөг хүртэлх 70 жилийн түүхтэй хоёр улсын харилцааны түүхийн эхний 15 жилийн үйл явцыг нарийн тодорхой задлан шинжилсэн” гэдгийг онцолсон юм. Уншигчдын гарт хүрч буй энэхүү бүтээлийг товч танилцуулъя.

Бидний урд хөрш 1955-1964 онд мянга мянган иргэнээ манай улсын социалист бүтээн байгуулалтад туслуулахаар илгээж байжээ. Эдгээр ажилчид нь Монголд эрчим хүч, хөдөө аж ахуй, зам тээвэр, хөнгөн үйлдвэр, орон сууцны олон зуун барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулсан тухай, хөрш хоёр орны хамтын ажиллагааны нэгэн онцлог үеийг архивын болон гадаад харилцааны баримт сэлт дээр тулгуурлан энэхүү бүтээлд өгүүлсэн байна.

Монгол ирж ажилласан хятад иргэдийн хувьд 50 гаруй төрөл мэргэжлийнхэн байсан ба тэд Улаанбаатар хотод 40 мянгат, 50 мянгат, 120 мянгатын орон сууц; 5, 6, 14 зэрэг ерөнхий боловсролын сургууль, дээд сургууль, техникумын барилга, оюутны дотуур байр, Байгалийн түүхийн музей, Улсын их дэлгүүр, Улаанбаатар зочид буудал, Энхтайваны гүүр, Спортын ордон, Төв цэнгэлдэх хүрээлэн  зэрэг олон арван барилга барьсан түүхтэй.

Монголд ирсэн хятад ажилчид нь хот хөдөө, хаана хаана ямар бүтээн байгуулалтад оролцсон, ямар ажил мэргэжлийнхэн голлож байсан, тэдний ахуй нөхцөл, хөдөлмөрийн гэрээ зэрэг нарийвчилсан тоо баримтуудыг эл номоос харж болно. Дашрамд дурдахад, БНМАУ-ын удирдагчдын удаа дараагийн хүсэлтийн дагуу Хятадын коммунист намын төв хороо Монголын бүтээн байгуулалтад хятад ажилчдыг илгээн туслахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байдаг.

МАХН-ын Төв хорооноос 1955 оны нэгдүгээр сарын 14-нд хариу захидал илгээж, нийт 12250 ажилчныг ямар ямар мэргэжлээр хүлээж авах тухайгаа мэдэгдсэн байна. Ийнхүү Монголын бүтээн байгуулалтад туслах зорилгоор хятад ажилчдыг оруулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 1955 оны дөрөвдүгээр сарын 7-нд Бээжин хотноо байгуулж, тавдугаар сард эхний ээлжийн 8000 ажилчин Монголд иржээ.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-03-16 202.9.44.152

алдахад төрийн түшээ ноёдоос л болсон байдаг.Иймд бид төрд гарах хүнээ л зөв сонгож байнга хянаж шаардах хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-03-16 202.9.44.152

алдахад төрийн түшээ ноёдуудын урвалтаас болсон байдаг.Иймд бид "х***а"гэж бусдын ардуудыг муу хэлэхээс өмнө төрд гарч буй хүнээ зөв сонгоё.

Avatar

Зочин 2019-03-16 202.9.44.152

хятадын өнөөгийн харилцааг бид ухамсарлах хэрэгтэй.Нэгэн үеийн дайсагналцах үзлээр өнөөгаас хойш хандаж болохгүй. Тэр цаг үеэс хойш бид хэдэн үе мултран шинэ цагийн залуус амьдралаа эхлэж б.на. Иймд зөв хандах хэрэгтэй шүү.Аргагүй г л хүчирхэг хөрш гэдгийг хүлээн зөвшөөрч хандцгаая.Түүх түүхээрээ л үлдэг.Дээр үед дайтахаас өөр ажил алга байж,өнөө цагт харилцан шударгаар өрсөлдөн хөгжих болжээ.Төрд л шударга хүн байх хэрэгтэй.Манжид эзлэгдэх,Өвөрмонгол,буриад,тува,уйгар, сартуул, баргачуудыг алда

Avatar

Зочин 2019-03-16 66.181.182.148

220з барисан шүү дээ бас хятад тэр үед өөрсдөө ч хэцүү үе байсан гэхдээ л үнэгүй хийж өгсөн харин ах гээд байгаа муу санаатай иван уул байхгүй болсон улсын ссср өмнөөс өр нэхэж авсан манай монголын төлсөн мөнгийг тарсан улсууд нь шүүхдэж авах хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж