Хүндэтгэлийн Мото парад маргааш болно

Хуучирсан мэдээ: 2019.03.16-нд нийтлэгдсэн

Хүндэтгэлийн Мото парад маргааш болно

Хүндэтгэлийн Мото парад маргааш болно

Монголын Чопперчин ахан дүүсийн холбооноос гуравдугаар сарын 17-ны өдөр эр цэргийн баярын хүндэтгэлийн Мото парад зохион байгуулахаар болжээ. Тус парадыг Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Нийслэлийн замын цагдаагийн газрын зөвшөөрөлтэйгөөр хамтран зохион байгуулж байгаа аж. Цуваа ням гаригийн өглөөний 10.00 цагт Киокушу тауэрээс хөдөлж, Сүхбаатарын талбай хүртэл явах юм байна.

Чоппер буюу орчин үеийн онцгой мотоцикль нь хүн бүхнийг дурлуулж болох ч хүссэн бүхэн хамгийн суперыг нь унах боломж тун хомс. Учир нь хамгийн энгийн нь машины дайтай үнэтэй байдаг аж.

Чоп буюу chop гэсэн англи үг нь тасдах, цавчих гэсэн утга илэрхийлэх бөгөөд дэлхийн II дайны дараа америк цэргүүд өөрсдийн мотоциклийг засаж тоноглон, дур сонирхолдоо нийцсэн шинэ загварын хөнгөн, ганган мотоцикль бий болгосноор чоппер мотоциклийн үүсэл тавигдсан түүхтэй.

1960-аад оноос дэгжин мотоцикль хөлөглөсөн залуусыг чопперчид гэх болсон бөгөөд манай улсад 1990 оноос энэхүү ангиллын мото спортын хөгжлийн үндэс суурь тавигджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж