"Сентерра гоулд"-ын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгов

Хуучирсан мэдээ: 2019.03.16-нд нийтлэгдсэн

"Сентерра гоулд"-ын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгов

"Сентерра гоулд"-ын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгов

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх гуравдугаар сарын 15-ны баасан гаригт “Ноён уулаа аврах” хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Ашигт  малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг хянан хэлэлцэв.

Шүүх нэхэмжлэгчээс гаргасан “Сентерра гоулд Монголия” ХХК-ийн эзэмшилд байх 372А, 431А, 5082А, 10810А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж шийдвэрлэсэн байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж