ОХУ-д зорчиж буй гадаадын иргэд болон иргэншилгүй хүмүүсийн түр оршин суух буюу шилжилт хөдөлгөөний бүртгэлийг “ОХУ-д зорчиж буй гадаадын иргэд болон иргэншилгүй хүмүүсийн шилжилт хөдөлгөөний бүртгэлийн тухай Холбооны хууль”-ийн дагуу тус улсын Дотоод хэргийн яамны Шилжилт хөдөлгөөний асуудал хариуцсан ерөнхий газар /ШХАХЕГ/ баталгаажуулдаг байна.
Уг байгууллага Монгол Улсын ЭСЯ-ны Консулын хэлтсийг зочид буудлын үйлчилгээ үзүүлдэг байгууллага биш хэмээн үзэж, Консулын хэлтсийн хийсэн бүртгэлийг баталгаажуулахаа зогсоогоод байгаа ажээ.
Үүнтэй холбогдуулан ЭСЯ-ны Консулын хэлтэс ОХУ-д зорчиж байгаа монгол иргэдийн түр оршин суух бүртгэлийг хийхээ зогсоосон тул ОХУ-д долоо хоногоос дээш хугацаагаар зорчиж буй иргэд тус улсад ирсэн өдрөөсөө хойш долоо хоногийн дотор байрлаж буй газрынхаа харьяа дүүргийн ШХАХЕГ-ын салбар буюу Төрийн үйлчилгээний “Мои документы” төвд хандаж, бүртгэлээ хийлгэхийг ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын газраас мэдэгдэв.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ