Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр /2019.03.16/ ОХУ-ын Якутад эхэлнэ. 46 дахь удаагийн тэмцээнд найман баг өрсөлдөх бөгөөд өнөөдөр тэмцээний нээлтийн ажиллагаа, хэсгийн эхний барилдаанууд болно.
2019 оны Дэлхийн цомын “А” хэсэгт ОХУ, Япон, Куба, Турк, “В” хэсэгт АНУ, Гүрж, Иран, Монголын шигшээ баг багтсан.
Өнөөдөр Монголын баг Иран, Гүржийн багтай барилдана. Тэмцээний сүүлийн өдөр буюу маргааш медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанууд болно.
ХУВААРЬ: /Орон нутгийн цагаар/
ГУРАВДУГААР САРЫН 16 (БЯМБА ГАРИГ)
07:30 – 08:00 – Жин үзэлт, эмчийн үзлэг
10:00 – 12:30 – Нэгдүгээр тойрог “А” хэсэг ОХУ – Куба, Япон – Турк, “В” хэсэг АНУ – Гүрж, Монгол – Иран
15:00 – 15:30 – Нээлтийн ёслолын ажиллагаа
15:30 – 18:00 – Хоёрдугаар тойрог “А” хэсэг ОХУ – Япон, Турк – Куба, “В” хэсэг АНУ – Иран, Монгол – Гүрж
ГУРАВДУГААР САРЫН 17 (НЯМ ГАРИГ)
07:30 – 08:00 – Жин үзэлт, эмчийн үзлэг
10:00 – 12:30 – Гуравдугаар тойрог “А” хэсэг ОХУ – Турк, Куба – Япон, “В” хэсэг АНУ – Монгол, Иран – Гүрж
12:30 – 15:45 – 5/6, 7/8 дугаар байрын төлөөх барилдаан
14:15 – 15:45 – Хүрэл медалийн төлөөх барилдаан
16:00 – 18:00 – Шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа
ШУУД ҮЗЭХ ЛИНК: https://unitedworldwrestling.org/event
Монгол улсын шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцуулья:
- 57 кг: Д.Түвшинтулга /2018 оны ДАШТ-ий хүрэл медальт/
- 61 кг: Гавьяат тамирчин Э.Бэхбаяр /2015, 2017 оны ДАШТ-ий хүрэл медальт/ болон Г.Отгонбаатар
- 65 кг: Б.Батмагнай
- 70 кг: Гавьяат тамирчин Г.Мандахнаран /ДАШТ-ий хошой хүрэл, "Рио 2016" олимпийн шагналт V байр/ болон Э.Бямбадорж
- 74 кг: Б.Бямбадорж, Б.Бат-Эрдэнэ
- 79 кг: Гавьяат тамирчин П.Өнөрбат /2015 оны ДАШТ-ий мөнгөн медальт/
- 86 кг: О.Үйтүмэн, Э.Батмагнай
- 92 кг: Б.Өлзийсайхан
- 97 кг: Ө.Батзул, Л.Төртогтох
- 125 кг: Д.Хүдэрбулга, М.Лхагвагэрэл нар багийн бүрэлдэхүүнд багтжээ.
Монголын баг энэ удаа “Дэлхийн цом”-ын 14 удаагийн аварга АНУ, найман түрүүтэй Иран болон 2016 оны хүрэл медальт Гүржийн багтай “В” хэсэгт багтсан бөгөөд 1981 оноос хойш тасарсан медалийг эх орондоо авчрах боломж тэдэнд бий.
Эрэгтэй шигшээ багийн тамирчид маань Дэлхийн цомд 11 дэх удаагаа оролцох гэж байгаа бөгөөд 1975, 1987 онд мөнгө, 1981 онд хүрэл медаль хүртсэн түүхтэй. Харин 1986, 2002 онд дөрөв, 2014 онд тав, 2015, 2016, 2017, 2018 онд зургадугаар байрт орсон.
Холбоотой мэдээ