Л.Өнөболд "Их дуулга"-аас алтан медаль хүртэв

Хуучирсан мэдээ: 2019.03.16-нд нийтлэгдсэн

Л.Өнөболд "Их дуулга"-аас алтан медаль хүртэв

Л.Өнөболд "Их дуулга"-аас алтан медаль хүртэв

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга” тэмцээн өчигдөр ОХУ-ын Екатринбург хотод эхэллээ. Уг тэмцээнд 47 орны 358 жүдоч /эрэгтэй 206, эмэгтэй 152/ өрсөлдөж байгаа бөгөөд Монголын 20 жүдоч багтсан.

Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорлоо.

60 кг-ын жинд Л.Өнөболд Марокко, Тайвань, ОХУ-ын хоёр, Японы бөхчүүдийг дараалан ялж, аваргын алтан медаль хүртлээ. Манай бусад тамирчид медалийн төлөө өрсөлдөж чадсангүй.

Екатринбургийн “Их дуулга” тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 73, 81, эмэгтэйчүүдийн 63, 70 кг-ын жингийн барилдаан болно. Манай зургаан бөх барилдана.

Чансаа өндөр Екатринбургийн “Их дуулга” тэмцээний эхний өдөр Израйл, Канад, Франц, Аргентин, Монголын баг нэг алтан медаль хүртсэн бол Испани, ОХУ, Япон, Тайваны баг тамирчид мөнгөн медалийн тоогоор удаалжээ. Нийт 47 орны жүдочид өрсөлдөж байгаагаас 13 орон ямар нэгэн медаль хүртжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж