Өнгөрсөн 2016 оны аравдугаар сард орон нутгийн сонгууль явагдсан. Бүрэн эрхийнхээ хүрээнд Баянзүрх дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшсэн төлөөлөгчид гомдол гаргаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ. Улсын дээд шүүхийн эцсийн шийдвэр гарч, Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт дахин сонгууль явуулахаар болов. Сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуулийн тухайн шатны сонгуулийн хороо зохион байгуулах юм.
Дээрх хоёр тойрогт нийт таван санал авах байр ажиллана
Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт дахин сонгууль 3 дугаар сарын 23-ны өдөр 07.00-22.00 цаг хүртэл явагдана.
Сонгуулийн бэлтгэл ажил болон нэр дэвшигчдийн ажиллагаа одоогоор хуулийн дагуу хэвийн явагдаж буй юм байна. Нэр дэвшигчдийн сурталчилгаа эхэлсэн бөгөөд нийт 4 намын 8 нэр дэвшигч, 4 бие даагч өрсөлдөнө.
Дээр хоёр тойрогт нийт 5 санал авах байр ажиллах бөгөөд санал авах байрны хаяг байршлыг www.bzd.songuuli.gov.mn цахим хуудсаас авах боломжтой юм.
Б.ЖАРГАЛ