Улсын хэмжээнд 661.2 мянган төл бойжиж байна | News.MN

Улсын хэмжээнд 661.2 мянган төл бойжиж байна

Улсын хэмжээнд 661.2 мянган төл бойжиж байна

Улсын хэмжээнд 661.2 мянган төл бойжиж байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас гаргасан мал аж ахуйн салбар дахь цаг үеийн холбогдолтой мэдээллээр аймгууд 1-20 см цастай байна. Тухайлбал, Увс, Завхан, Хөвсгөл аймгийн ихэнх нутаг, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгийн хойд, Баянхонгор аймгийн зүүн, Өвөрхангай аймгийн өмнөд, Өмнөговь аймгийн баруун, Дорнод аймгийн төв хэсгээр 1-20 см зузаан цасан бүрхүүл тогтжээ.

Увс аймгийн Зүүнговь суманд 20 см, Хяргас суманд 18 см, Баруунтуруун суманд 17 см, Малчин суманд 13 см, Завхан аймгийн Яруу, Баянхайрхан суманд 13 см, Завхан аймгийн Улиастай, Тэс суманд 12 см, Хөвсгөл аймгийн Хатгал, Увс аймгийн Улаангом суманд 10 см цастай байгаа аж.

Оны эхэнд нийт малын 0.3 хувь буюу 213.1 мянган толгой мал хорогджээ. Одоогоор төллөх эх малын 2.2 хувь буюу 683 мянган хээлтэгч мал төллөж, 661.2 мянган төл бойжиж байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-03-16 103.229.123.244

тоо арай бага биш үү бараг 20 иод сая төл баймаар юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж