Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас гаргасан мал аж ахуйн салбар дахь цаг үеийн холбогдолтой мэдээллээр аймгууд 1-20 см цастай байна. Тухайлбал, Увс, Завхан, Хөвсгөл аймгийн ихэнх нутаг, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгийн хойд, Баянхонгор аймгийн зүүн, Өвөрхангай аймгийн өмнөд, Өмнөговь аймгийн баруун, Дорнод аймгийн төв хэсгээр 1-20 см зузаан цасан бүрхүүл тогтжээ.
Увс аймгийн Зүүнговь суманд 20 см, Хяргас суманд 18 см, Баруунтуруун суманд 17 см, Малчин суманд 13 см, Завхан аймгийн Яруу, Баянхайрхан суманд 13 см, Завхан аймгийн Улиастай, Тэс суманд 12 см, Хөвсгөл аймгийн Хатгал, Увс аймгийн Улаангом суманд 10 см цастай байгаа аж.
Оны эхэнд нийт малын 0.3 хувь буюу 213.1 мянган толгой мал хорогджээ. Одоогоор төллөх эх малын 2.2 хувь буюу 683 мянган хээлтэгч мал төллөж, 661.2 мянган төл бойжиж байна.
Холбоотой мэдээ