“Яллагдагчаар татагдахаар яригдаж буй 10 гаруй гишүүн бий” | News.MN

“Яллагдагчаар татагдахаар яригдаж буй 10 гаруй гишүүн бий”

Хуучирсан мэдээ: 2019.03.16-нд нийтлэгдсэн

“Яллагдагчаар татагдахаар яригдаж буй 10 гаруй гишүүн бий”

“Яллагдагчаар татагдахаар яригдаж буй 10 гаруй гишүүн бий”

"News" агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.

С.Эрдэнэ: Ерөнхий сайд шоу хийхээр Судан явсан

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ээлжит бус чуулган зарлагдаж, төлөвлөгдсөн Татварын багц хууль, сонгуулийн хууль гэх мэт чухал хуулиудыг хэлэлцэх гэж байна. Гэхдээ энэ удаагийн ээлжит бус чуулганы зорилго нь хэдэн албан тушаалтныг л томилох юм уу даа?

-Хувь гишүүнийхээ хувьд байр сууриа илэрхийлье. УИХ-ын гишүүний хувьд харж байхад ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудлыг нь харахад зайлшгүй зарлагдах зүйл харагдахгүй байна. Хэдэн албан тушаалын томилгоо болон ердийн чуулганаар хэлэлцээд явах боломжтой зүйлүүд харагдаж байна. Эрх баригчид нийгэмд ажил хийж байгаа гэсэн дүр зураг харуулах гэсэн нөгөө л шоугаа л хийж байна гэж харж байна. Түүнээс улс орон, нийгмийн ач холбогдолтой эрх зүйн акт батлах зүйл харагдахгүй байна. Аминд тулсан, яаралтай шийдэх, ҮАБЗ-ийн хэмжээний асуудал үүссэн үед л ээлжит бус чуулган зарладаг шүү дээ. Тийм зүйл байхгүй байгаа учраас шоу л гэж харж байна.

“ВЕНЕСУЭЛИЙН АРААС ЯВАХ ГЭЭГҮЙ Л БОЛ АСУУДАЛ БҮРИЙГ ТУХАЙЛАН ХАРАХ ЁСТОЙ”

-Сүүлийн өдрүүдэд “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой олон үйл явц өрнөлөө. ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу ашигт малтмалын 400 гаруй лицензийг төрд авахаа мэдэгдлээ. Үүний эхний үйл явц нь “Эрдэнэт” үйлдвэр гэдгийг хэлж байсан. Энэ нь хувийн хэвшил рүү халдах, төр хэтэрхий дарангуйллын шинж рүү ороод байна гэдэг шүүмжлэлийг дагуулаад байна л даа?

-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотойгоор төр маш бодлогогүй алхам хийж байна. Хууль зөрчсөн үйлдэл байсан бол хуулийн засаглалтай орны хувьд хууль, шүүхийн шатанд асуудлаа шийдүүлээд, ном журмын дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллага очиж битүүмжлээд асуудал тавьж байгаа бол нэг өөр. Зүгээр ЗГХЭГ-ын дарга нь хамгаалалтынхныг нь барьж зодоод битүүмжилдэг, нэг бол өөрөө гүйж очоод хэдэн  албан тушаалтныг халж, хаалга лацдаад л. Ийм байдлаар асуудалд хандаж болохгүй ээ. Түүнээс гадна төсвийн мөнгөөр хайгуул хийсэн ордыг 34 хувиас доошгүйг нь төр эзэмшинэ гэсэн хуультай. Хуулийн зохицуулалттай байхад 400 лицензийг тэр чигээр нь төрд авна гэж байгааг ойлгохгүй байна. Ардчилсан намын үзэл баримтлалын үндсэн тулгуур зарчим бол хувийн өмчийг дээдэлсэн, хувь хүний эрх чөлөөг дээдэлсэн, хуулийн засаглалыг дээдэлсэн баруун төвийн нам байна гэдгээ зарласан, бид энэ байр сууриндаа хатуу зогсоно. Хэн нэгэн хүний хувь хүний эрх чөлөөнд халдах, хууль бусаар аж ахуй нэгжийн хувийн өмчид халдах ийм халдлагыг Ардчилсан нам хэзээ ч зөвтгөхгүй, хатуу зогсоно. 1992 оны шинэ Үндсэн хуулийн гол зарчим  бол хувийн өмч бол төрийн хамгаалалтад байна гэсэн заалттай. Төр өөрөө дуудлага худалдаагаар хайгуул хийх тодорхой хугацаатай олгосон лицензийг буцааж авна  гэдгийг зөв зүйл гэж харахгүй байна. Мөн эрх зүйн талаасаа буруу ойлголт яваад байна. Аль нэг орд газрыг тухайн компанид өмчлүүлсэн асуудал өнөөдөр байхгүй. Аль ч компанид ашиглах, хайгуул хийх лицензийг л олгож байгаа. Энэ нь тодорхой хугацаатай байдаг. Манайд албан ёсоор өмчлүүлээд худалдсан орд, лиценз байхгүй гэж харж байгаа. Хайгуулын болон ашиглалтын лицензийг яаж ашиглах талаар бүх үйлдлийг хуулиар зохицуулсан байгаа. Хууль, журмаа зөрчөөгүй л бол хайгуул, ашиглалтын лиценз хэвээр л байна. Цуцлах юм бол тухайн компанид учирсан хохирлыг төр өөрөө төлөх үүрэгтэй. Хэрэв маргаан үүсэх юм бол хуулийн байгууллагаар  шийдвэрлүүлэх эрхтэй. Түүнээс үл маргах журмаар хураана, хүч түрэмгийлсэн байдлаар авна гэвэл Монголд гадна, дотоодын хөрөнгө оруулагчид үргэнэ. Венесуэлийн араас явах гээгүй л бол асуудал бүрийг тухайлан харах ёстой.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.

Д.Сүнжид: "Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрхэд халдахгүй"

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаар хуулийн төслийн дэд ажлын хэсгийн гишүүн, Хууль зүйн ухааны доктор Д.Сүнжидтэй ярилцлаа.

-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг ирэх хаврын чуулганаар хэлэлцэнэ. Ажлын хэсгээс боловсруулсан Үндсэн хуулийн төслийн явц ямар шатанд байна вэ?

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл яригдаж эхлээд хоёр жил болж байна. Ажлын хэсэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийн хэрэгцээ шаардлагын талаар олон нийт, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачдыг оролцуулан үе шаттай хэлэлцүүлэг, санал асуулга явуулж, эндээс гарсан саналуудыг нэгтгээд үндсэндээ дууссан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-ын 67 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан. Эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн  дэд ажлын хэсгийн хувьд  саналаа УИХ-д хүргүүлсэн. Ямартай ч хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэхэд бэлэн болсон. Ажлын хэсгээс хамаарах зүйл байгүй гэсэн үг.

-Хуулийн төсөлд орж буй гол өөрчлөлтүүд юу вэ?

-УИХ-ын гишүүд хууль, тогтоолын төслийн санал хураалтад өөрийн биеэр оролцох, бусдын өмнөөс санал өгөхийг хориглох, Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа гишүүнийг эгүүлэн татах, насны доод хязгаарыг нэмэх, хууль батлах саналын босгыг өндөрсгөх зэрэг заалтыг тусгасан. Мөн Эрх мэдлийн хуваарилалтыг тэнцвэржүүлэхийн тулд УИХ зарим бүрэн эрхээсээ татгалзах, Ерөнхий сайд өөрийн танхимын сайд нарыг томилж, чөлөөлж, огцруулах, улсын төсөв батлахдаа Засгийн газар зөвшөөрөөгүй бусад зардлыг хэлэлцүүлгийн шатанд нэмэхгүй байх зэрэг заалтыг оруулсан. Харин шүүх засаглалын хараат бус байдлыг баталгаажуулах чиглэлээр шүүгчийн томилгоог ил тод болгох, хариуцлага тооцох тогтолцоог бий болгохоор төсөлд тусгасан. Тухайлбал, Ерөнхийлөгч шүүгчийг батламжлахаас татгалзах үндэслэлээ олон нийтэд мэдээлэх, шүүгчээр ажиллах хугацаа, насны доод хязгаарыг тогтоохоор тусгасан. Мөн сонгууль бүрийн дараа төрийн албанд хийдэг халаа, сэлгээг хязгаарлах, албан тушаалтныг томилохдоо ил тод шударга байдлыг хангах, улс төрийн намын үйл ажиллагаа, санхүүжилт, хариуцлагыг тодорхой болгох асуудлыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тодорхой тусгасан.

ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮДИЙН ГУРАВНЫ НЭГЭЭС ИЛҮҮГҮЙ НЬ “ДАВХАР ДЭЭЛ”-ТЭЙ БАЙНА

-Өнөөдөр сайд нар давхар дээлтэй, УИХ-ын гишүүн, сайдын ажлыг давхар хийдэг нь УИХ ч, Засгийн газар ч хариуцлагагүй байх гол үндэс болж байгаа. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хашихыг хориглох заалт төсөлд туссан уу?

-Засгийн газрыг тогтвортой ажиллуулах хүрээнд сонгодог парламентын засаглалтай  орнуудын жишгийг улам ойртуулж, Засгийн газрын гишүүдээ сонгох, томилох эрх нь Ерөнхий сайдад бүрэн олгогддог. Хэрэв УИХ Засгийн газрыг хангалттай ажиллахгүй байна гэж үзвэл Засгийн газрыг огцруулах санал гаргах эрх нь УИХ-д нээлттэй. Хуулийн төсөлд УИХ-ын гишүүн давхар сайдаар ажиллахыг нь  аль болох  хязгаарлаж  Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс илүүгүй нь “давхар дээл”-тэй байхаар төсөлд тусгасан. Ингэснээр УИХ, Засгийн газрын гишүүд нь чиг үүргийнхээ хүрээнд ажиллах нөхцөл бүрдэнэ гэж харж байгаа. Мөн Засгийн газрыг тогтвортой байлгахад анхаарсан хэд хэдэн заалт орсон. Засгийн газар ойр ойрхон солигддог бараг 1.5 жилийн настай энэ тогтворгүй байдлыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр засах ёстой. Хоёрдугаарт хариуцлага нь тодорхой, Засгийн газрын бодлого залгамж чанартай, нийтийн эрх ашгийг хамгаалсан байдлаар үйл ажиллагаа явуулах ёстой гэдэг үүднээс дээрх өөрчлөлтийг тусгасан.

-Засгийн газар зөвшөөрөөгүй бусад зардлыг төсөв хэлэлцэх шатанд нэмэхгүй байх заалтыг оруулж байгаа гэлээ. Энэ талаар тодруулбал?

-Улсын төсөвт зардал нэмэх тохиолдолд зөвхөн Засгийн газрын зөвшөөрөлтэйгөөр  УИХ батална гэж оруулсан. Практикаас харахад улсын төсвийг хэлэлцэх үеэр  гишүүд тойргийн мөнгөө нэмдэгт талаар шүүмжлэл байнга гардаг. Тиймээс Засгийн газраас заавал зөвшөөрөл авдаг байх заалтыг  Үндсэн хуульд хуульчилснаар  дээрх асуудал цэгцэрнэ гэдэгт ажлын хэсгийнхэн санал нэгдсэн. Мөн  Үндсэн хуулийн өөрчлөлтөөр улс төрийн намын үйл ажиллагаа, санхүүжилт, хариуцлагыг тодорхой болгосноор  улс төрийн намууд хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах  нөхцөл нь бүрдэнэ.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.

"Жижиг орны эрх ашиг том улсынхаас доогуур тавигдах учиргүй"

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Монгол Улсын Гавьяат хуульч, доктор Ж.Энхсайхан Монгол Улсаас анх удаа шинэлэг судалгаагаараа “Энх тайвныг урагшлуулсан” шагналын эзэн болжээ. Түүнтэй энэ талаар болон Монгол улсын цөмийн зэвсгээс ангид байх статусын тухай ярилцлаа. 


-Юуны өмнө танд Дэлхийн энх тайвны сангаас шинэлэг судалгаагаараа “Энх тайвныг урагшлуулсан” шагнал авсанд баяр хүргэе. Тус чиглэлд ямар шалгуурыг хангасны үр дүнд  Монголоос анх удаа тодров?

-Баярлалаа. Дэлхийн энх тайвны сан нь энх тайвныг бэхжүүлэх, тэр чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулах, шинэлэг санаачилга гаргах, залуучуудын манлайллыг дэмжих чиглэлээр төсөл хэрэгжүүлж, энэ чиглэлд энх тайвныг бэхжүүлэхэд дөхөм үзүүлсэн зургаан салбарт тодорсон хүмүүст шагнал олгодог юм байна. Тухайлбал, "Шинэлэг судалгаагаараа энх тайвныг урагшлуулсан", "Шашин хоорондын харилцааг хөхиүлэн дэмжихэд хувь нэмэр  оруулсан", "Гэр бүлийн харилцааг бэхжүүлэх үйлст хувь нэмэр оруулсан", "Тодорхой чиглэлээр онцгой үүрэг гүйцэтгэсэн", "Сайн засаглалыг урагшлуулахад хувь нэмэр оруулсан" гэсэн чиглэлд шагнал олгодог. "Шинэлэг судалгаагаараа энх тайвныг урагшлуулсан" шагналыг урьд өмнө нь Африкийн эдийн засгийг хөгжүүлж, ядуурлыг бууруулах талаар бодитой судалгаа гаргаж хэрэгжүүлсэн, энхийн соёлыг бэхжүүлж ардчиллыг нэвтрүүлэхэд дөхөм үзүүлсэн, хоёр Солонгосын харилцааг хэвийн болгох замаар Зүүн-Хойд Азид энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх талаар тууштай ажилласан хүмүүс хүртэж байсан юм билээ. Харин энэ жил тус шагналыг надад олгосон нь олон улсын харилцаанд жижиг улсын үүрэг ролийг нэмэгдүүлэх талаар хийсэн судалгаа, түүний дотор Монгол Улсыг цөмийн зэвсгээс ангид статустай болгох санаачилгыг онолын хувьд үндэслэж, түүнийг урагшлуулах талаар тууштай хүчин чармайлт гаргасан гэж үзсэн. Мөн нэг улс ч дангаараа цөмийн зэвсэггүй бүс болж, цөмийн зэвсэгтэй орнуудаас аюулгүй байдлын баталгаа гаргуулж авч болохыг Монголын жишээн дээр харуулсан гэх мэт үндсэн гурван шалгуурыг үндэслэж олгосон.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

45 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Z 2019-03-16 66.181.185.30

#ЖДҮ_Хулгайч гэдэг хоч багадсан хэд хэдэн УИХ гишүүн хулгайч нар байна‼️‼️‼️

Төрийн бүх л сангуудаас хулгай хийсэн нөхдөө яах вэ❓#Сангуудын_Хулгайч гэх шинэ нэршил үүсгэхээс‼️‼️‼️

Avatar

Z 2019-03-16 66.181.185.30

Танилц: УИХ-ын эрхэм гишүүн Ганзирогийн Тэмүүлэн өөрийнхөө ээжийн эзэмшлийн "Спа Цогцолборт" ЖДҮ сангаас 700 сая төгрөгийн зээл авч өгсөн байна..Түүний аав Ганзориг "Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг стандарт банкинд барьцаанд тавьсан хэрэгтэй холбоотой. Зүгээр л доромжлол???

Avatar

Z 2019-03-16 66.181.185.30

#ЖДҮ_Хулгайч УИХ -ын гишүүн Ж.Энхбаяр одоо болтол УИХ гишүүн хэвээрээ гэж өглөө болгон сануул !!!!!!!
Ж энхбаяр огцор

Avatar

Z 2019-03-16 66.181.185.30

Бүтээгч иргэд, залуучуудад очих боллмжийг хулгайлсан #ЖДҮ хулгайч УИХ-ын гишүүд хуулийн хариуцлага хүлээх ёстой, хуулиар 8 хүртэл жилийн хорих ял авах ёстой.

Avatar

Z 2019-03-16 66.181.185.30

#ЖДҮ зээлийг авсан УИХ-ын гишүүд! өөрийнхөө, хувь тавьлангийнхаа маш их үнэт зүйлээ үр хүүхэддээ өвлүүлж чадахгүй алдаж байгаагаа ухаараасай!

Avatar

Z 2019-03-16 66.181.185.30

Энэ ч арай л дэндэж байна шүү. ЖДҮ- бол УИХ-ийн гишүүдийн хамтаараа олноороо бултаараа санаатайгаар хийсэн гэмт хэрэг мөнөөсөө мөн шүү. ЖДҮХС- ийн дүрэм журмыг сайн мэднэ шүү хамтраад тэмцэе

Avatar

Z 2019-03-16 66.181.185.30

2017,2018 онд 134 компани ЖДҮ зээл авсан. 122 нь төрийн томчуул. Үүнээс УИХ – ын 23гишүүн 27 тэр бум төг ЖДҮ зээл авсан. ЖДҮ-н сан зээлийн зорилго ажлын байрыг олноор бий болгох, иргэн бүр ажилтай орлоготой болох боломжийг минь эд нар булааж авсан. # ЖДҮ БИД УУЧИЛАХГҮЙ

Avatar

Z 2019-03-16 66.181.185.30

#ЖДҮ зүгээр л зээл шүү дээ гэсэн тархи угаалт, иргэд ч ингэж сөргөх хандлага нэлээдгүй бна… Тиймээс УИХ гишүүд ямар учраас эрүүгийн гэмт хэрэгтэн болсон талаар, ямар учраас эрүүгийн хууль хэрэглэгдэхгүй ял завшаад бгаа талаар уулзсан хүн бүртээ ухуулж ярьж байх хэрэгтэй ажээ‼️

Avatar

Зочин 2019-03-16 203.181.8.155

Ард иргэдээсээ хумсалдаг хулгайчид болицогоо

Avatar

Зочин 2019-03-16 203.181.8.155

Нуурнаас аяга аваад 3 жилийн ял юм бол улсын мөнгийг тэрбум тэрбумаар бүлэглэж хулгайлсан #ЖДҮ_Хулгайч нар шууд 30 жилийн ялтай юу…?!

Avatar

Зочин 2019-03-16 203.181.8.155

Урдны Засгийн газрууд ШИНЭЧЛЭЛИЙН, ШИЙДЛИЙН г.м нэртэй бсан бол одоогийн буюу Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар нь #ЖДҮ_Хулгайч нарын гэдгээрээ, хамгийн олон хулгайчтайгаараа түүхэнд ТОД ХАРААР бичигдэх ЗГ юм‼‼

#Төрийн_Мөнгөний_Хулгайчууд

Avatar

Hariutslaga 2019-03-16 203.181.8.155

Ирэх сонгуульд МАН дэмжиж дахиад ялуулж бно. Гэхдээ #ЖДҮ_Хулгайч нарт хариуцлага тооцсоны дараа‼️‼️‼️

Avatar

Зочин 2019-03-16 185.153.177.8

ҮАБЗ өмч хураах шийдвэр гаргах эрхтэй субьект уу

Avatar

Бүтээгч 2019-03-16 108.62.5.165

Аминд тулсан, яаралтай шийдэх, ҮАБЗ-ийн хэмжээний асуудал үүссэн үед л ээлжит бус чуулган зарладаг шүү дээ. Тийм зүйл байхгүй байгаа учраас шоу л гэж харж байна

Avatar

Бүтээгч 2019-03-16 108.62.5.165

Аминд тулсан, яаралтай шийдэх, ҮАБЗ-ийн хэмжээний асуудал үүссэн үед л ээлжит бус чуулган зарладаг шүү дээ. Тийм зүйл байхгүй байгаа учраас шоу л гэж харж байна

Avatar

Яаж амьдрах уу 2019-03-16 185.153.179.72

шоугаа л хийж байна

Avatar

Зочин 2019-03-16 185.153.179.72

Хаанаас ч харсан хууль зөрчсөн л харагдаж байгаа

Avatar

Кк 2019-03-16 202.126.89.38

ЖЕДУРО ХҮДУРО 2 МАДУРО ДЭЭР ОЧИЖ ТУРШИЛГА СУДАЛ. КК

Avatar

зочин 2019-03-16 66.181.191.93

Ардчилсан нам энэ хүнийг зайлуулах байхаа. Дандаа худлаа ярьдаг

Avatar

ИХ ЦААЗ 2019-03-16 202.126.89.182

С. ЭРДЭНЭ ГЭЖ ГАХАЙНЫ ХУВЬД ХӨДӨЛМӨРИЙН ХУУЛЬ МЭТИЙН ЗҮЙЛИЙГ УИХ-ААР ХЭЛЭЛЦЭХ НЬ НЭЭХ ЧУХАЛ БИШ ЮМ БАЙНА Л ДАА…! УДАХГҮЙ ХЭРГҮҮД НЬ УЛАЙЖ ХОРИХДОО ОЧИХ ЦАГ ИРНЭ ЭЭ!!!

Avatar

Зочин 2019-03-16 202.179.27.120

Ждүгийн хулгай ярьж байхад Эрдэнэ гээд дайраад байхын та нар.

Avatar

ЖДҮ 2019-03-16 66.181.180.241

ЖДҮ гийн сайд гишүүд ганц хоёр нь бусдынхаа хэргийг үүрээд гарна биз Өөр сонголт алга бүгд л авсан ш дээ
гурав юм уу дөрвөн жил суугаад л гарна угаасаа шоронд явах нь тодорхой болчихсон

Avatar

mgl 2019-03-16 202.9.43.116

ёс бус үйдлийг таслан зогсоохоор венесүэл шиг болох юм биз дээ? тэгвэл танай нам монголд хэрэггүй нам байна.

Avatar

Балагт 2019-03-16 202.9.43.19

Шодрого ос, шодорго ос. Гэхдээ

Avatar

Zochin 2019-03-16 120.16.20.2

Undraa ,j.Enhbayr gishuud yagaad surgaltiin zeelee toldoggui ym be.bas Bayrtcogtiin duu Saihanbileg. Yadgiin bol. Ih l shunaltai ymdaa .Surchihaad daraachiinh n zaluuchuudad hereglegdeh bsan biz.

Avatar

иргэн 2019-03-16 202.179.26.8

Эрдэнэ бол Хууль завхаруулагчидын талд зогсоно Шударга үйл хэргээс үргэлж Айж эмээдэг Өөрөө ч Хууль завхаруулагч шүү дээ тийм дээ ч СЭрдэнэ гэгч энэ хүн Шударга ёс тогточихвий гэхээс үхтлээ айдаг хүн

Avatar

зочин 2019-03-16 202.9.43.225

Ерөнхийлөгч гэдэг албан тушаал байсан цагт Монголчууд амар заяагаа үзэхгүй эээ … Хэнч сонгогдсон , хор найруулаад л гүйнэ …. Үтэр түргэн устгаж хаяааа …

Avatar

Зочин 2019-03-16 202.126.89.232

БАХ МЭЛХИЙ ЧИ ӨӨРИЙГӨӨ БОДСОН ЧИНЬ ДЭЭР БАЙХ ШҮҮ !!! НАМЫНХАА ЗАЛУУЧУУДАД ҮХТЭЛЭЭ АМБААРДУУЛНА ШҮҮ !!! ХА ХА ХА !!!

Avatar

ЖДҮчидэд хатуу хариуцлага тооц 2019-03-16 66.181.180.131

ЖДҮЧИН нарыг бүгдийг хуулийн дагуу цээрлүүл

Avatar

zochin 2019-03-16 66.181.160.74

erdene yg unen helj ba

Avatar

Зочин 2019-03-16 202.179.25.105

З.Энхболд итгэл эвдэв. Популист юм байна.

Avatar

зочин 2019-03-16 139.5.218.212

Хүрэлсүхийн бодит байдлыг чин үнэнээр хэлдэг хүн бэ? ганцхан Эрдэнэ гишүүн л байдаг. бусад нь бүгд арчаагүй долдойнууд

Avatar

m.enkhbold 2019-03-16 150.129.141.139

Bitii b**s doloo

Avatar

зочин 2019-03-16 139.5.218.212

Хамгийн зөв ярьдаг хүн бол Эрдэнэ. түүнийг гутаагчид бол зүгээр л тэнэгүүд

Avatar

Зочин 2019-03-16 202.126.89.182

ЧИ БОЛ б**с ДОЛООГЧ я***н

Avatar

Зочин 2019-03-16 202.9.43.198

Энэ хүн одоо болимоор юм

Avatar

Зочин 2019-03-16 172.56.6.158

Erdene ooroo mungu ogch bichuuleed. Ichih heregteishd

Avatar

Zochin 2019-03-16 202.126.89.55

Toriin ordond gudamjnii heruulch avgai shorongiin hulgaichig aash avir gargaj baisan hunii ugend ard tumen itgehuu Erdenee guai ta bol ooriigoo yamar hun gedgee haruulsan hun.ene 400ordiig yaaj avsniig mongoliin ard tumen medehgui yaaj avch tan shig huviin omchitei boloh ve.

Avatar

Зочин 2019-03-16 66.181.181.21

Шүүх худалдагдсан шүү.Эрдэнэ дарга боллоо одоо надад хууль хамаагүй гээд хашгираад явж байсан нөхдүүдийг чинь нэр усаар чинь гаргаж тавина шүү.Муу алуурчид хол очиж хуцаарай.

Avatar

Зочин 2019-03-16 202.9.42.24

Тийм юм байдаг бол тэгээд ил гаргаад тавиач. Yгүй бол чи хогийн шантаажчин, б**с долоогч бна

Avatar

Зочин 2019-03-16 66.181.181.21

Шүүх худалдагдсан шүү.Эрдэнэ дарга боллоо одоо надад хууль хамаагүй гээд хашгираад явж байсан нөхдүүдийг чинь нэр усаар чинь гаргаж тавина шүү.Муу алуурчид хол очиж хуцаарай.

Avatar

Зочин 2019-03-16 202.72.245.205

ЯГ ҮНЭНДЭЭ 76 ЖДҮЧИН УИХД БАЙГАА ШҮҮ. ОДОО ЗҮГЭЭР Л ХОНГИЛООР БҮГД ОРОХГҮЙ БАЙГАА ЮМ

Avatar

ЧӨМГӨӨ ДУНДАРТАЛ ЖДҮДНЭ 2019-03-16 58.108.22.92

САНГИЙН ХУЛГАЙЧ ЖДҮҮЧИН ЖЭНХБАЯРЫГ ОГЦРУУЛЖ ОРОНД НЬ ШОДРОГО МОНГОЛ СОНГОЦГООЁ МОНГОЛЧУУД АА

Avatar

ondor nastan 2019-03-16 182.160.34.24

erdene gishuunee. nadad huviin omch baihgui, bi yah ve. jiriin ard.400 ordig hezee ogsoniig medeegui negen.

Avatar

Зочин 2019-03-16 185.153.177.8

Хүнээс нэхэж амьдрахаа л боль

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж