АМРАЛТЫН ХӨТӨЧ: Ж.Пуччинийн “Богема” дуурь тайзнаа

Хуучирсан мэдээ: 2019.03.16-нд нийтлэгдсэн

АМРАЛТЫН ХӨТӨЧ: Ж.Пуччинийн “Богема” дуурь тайзнаа

АМРАЛТЫН ХӨТӨЧ: Ж.Пуччинийн “Богема” дуурь тайзнаа

"Богема" дууриа Ж.Пуччини 1895 оноос эхлэн бичсэн бөгөөд 1896 оны хоёрдугаар сарын 1-нд Турин хотын "Ла Режио" театрт нээлтээ хийжээ. Цомнолыг Францын зохиолч Анри Мургерийн "Богемын гудамжин дахь үзэгдлүүд" зохиолоос сэдэвлэн Луижи Иллика, Жузеппе Жиакоза нар бичсэн байна. Тэр үеэс хойш "Богема" дуурь Италийн дуурийн театруудын байнгын урын санд орж, тун удалгүй дэлхийн театруудын хамгийн их тоглодог бүтээл болж чаджээ.

Залуу эр, залуу бүсгүй хоёр танилцан дурлалцаад, амьдралын эрхээр түр салж байснаа үүрд хагацахын тулд дахиж уулзаж байгаа тухай тухай өгүүлдэг энэ дуурь шиг ойлгомжтой бүтээл ч ховор. Парисын Богемын гудамжны байшингийн дээврийн хөндийгөөс эхэлсэн үлгэрийн мэт мөртлөө нэн бодит мэт эмгэнэлт хайр сэтгэлийн түүх юм. Уг дуурийг Г.Эрдэнэбаатар найруулж, манай театрын тайзнаа 2004 оны тавдугаар сарын 7-ны өдөр анх тоглосон бөгөөд удирдаачаар Н.Туулайхүү ажиллаж, тайз чимэглэлийг Г.Ганбаатар хийсэн байна.

Хаана: Улсын дуурь бүжгийн эрдмийн театр

Хэзээ: 2019.03.16 17.00 цагаас

Тасалбар: 10 мянга, 15 мянга, 20 мянга, ticket.mn

ИНЭЭД ХӨӨР, УЯРАЛ ХАЙЛАЛ, ХАЙР ДУРЛАЛ…

"Замын хүн" МИАТ компаний Улаанбаатар-Москва чиглэлийн ОМ-135 аяллын нислэгээр хөрөнгө чинээтэй, дөч гаран насны ганц бие, шаардлага өндөртэй, басхүү хүүхэмсэг эр Саруулсайхан санамсаргүй тохиолдлоор өөртэй нь үе ойролцоо нэгэн нүдэнд дулаахан бүсгүйтэй зэрэгцэн сууж аялах болдог. Алс холын аян замд учирсан замын хоёр тэнгэрт дүүлэн явахдаа өөрсдийнхөө амьдрал ахуй, ажил төрлийн талаар хөөрөлдөхдөө нийгмийн асуудал, амьдралыг үзэх үзэл, утга учир, инээд хөөр, уярал хайлал, хайр дурлал, хүсэл шуналын талаар санал бодлоо солилцохоор барахгүй бие биедээ соронз мэт татагдана. Аян замд таарсан замын хүнийг чухам хэн бэ гэдгийг танихад нислэгийн хугацаа хүрэлцэх болов уу?

Хаана: Хүүхэлдэйн театр

Хэзээ: 2019.03.16 18.00 цагаас

Тасалбар: 30 мянга, ticket.mn

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж