НӨАТ-ын урамшууллын 2019 оны хоёрдугаар сарын сугалааны тохирол маргааш буюу гуравдугаар сарын 17-нд “Боловсрол суваг” телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2019 оны хоёрдугаар сарын 1-нээс 28-ны өдрийг хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа системд бүртгүүлсэн байх шаардлагатай.
Энэ удаагийн тохирлын супер шагнал 60 сая төгрөг юм. И-баримтаа зааврын дагуу баталгаажуулсан тохиолдолд таны хонжворын мөнгө ажлын 20 хоногт багтан шилжинэ.
Холбоотой мэдээ