“Малчинд ойрхон-Мал эмнэлэг” малын эмч нарын сургалт, семинар болж байна

Хуучирсан мэдээ: 2019.03.15-нд нийтлэгдсэн

“Малчинд ойрхон-Мал эмнэлэг” малын эмч нарын сургалт, семинар болж байна

“Малчинд ойрхон-Мал эмнэлэг” малын эмч нарын сургалт, семинар болж байна

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газраас “Малчинд ойрхон-Мал эмнэлэг” малын эмч нарын сургалт, семинарыг орон нутагт зохион байгуулж байгаа юм.

Уг сургалт, семинар нь Мал эмнэлгийн ерөнхий газар, Биокомбинат ТӨҮГ, Мал эмнэлгийн хүрээлэн, тухайн аймаг, сумын Мал эмнэлгийн газар, тасаг, анхан шатны мал эмнэлгийн нэгжүүд, орон нутгийн мал эмнэлэг, ариун цэврийн лаборатори, малын эмийн сангийн төлөөлөл зэрэг өргөн бүрэлдэхүүнийг хамарч байна. Дархан-Уул, Сэлэнгэ аймагт болсон малын эмч нарын сургалт, семинарт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле оролцож, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, түүнийг дагалдан гарч буй хууль, дүрэм, журам, заавар зэрэг эрх зүйн баримт бичгүүдийг сайтар судалж, малчид, ард иргэдэд таниулах нь чухал гэдгийг онцоллоо.

Тэрбээр дээр дурдсан хууль батлагдсанаар Мал эмнэлгийн ерөнхий газар байгуулагдаж, аймгуудад Мал эмнэлгийн газар, сумдад Мал эмнэлгийн тасаг бий болж, босоо удирдлагад шилжсэнийг дурдаад, цаашид эдгээр газруудыг өөрийн гэсэн байртай болгох, орчин үеийн тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах, салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах, төрийн албаны зэрэглэл, нийгмийн асуудалд анхаарах зэрэг асуудал байгааг хэлэв. Малын аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх нь зөвхөн малын эмч нарын ажил биш бөгөөд энд орон нутгийн засаг захиргаа, цагдаа, тагнуул, онцгой байдал гээд олон талын хамтын ажиллагаа гойд ач холбогдолтой гэдгийг ч дурдлаа.

Энэ үеэр мал эмнэлгийн салбарын бодлого, үйл ажиллагаа, цаашид хийж хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Мал эмнэлгийн ерөнхий газрын удирдлага танилцуулж, малын эмч нар харилцан санал бодлоо солилцсон юм. “Малчинд ойрхон-Мал эмнэлэг” малын эмч нарын сургалт, семинар орон нутагт үргэлжилж байна.

Эх сурвалж: ХХААХҮЯам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж