“Митт 2019” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол улс анх удаа оролцлоо

Хуучирсан мэдээ: 2019.03.15-нд нийтлэгдсэн

“Митт 2019” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол улс анх удаа оролцлоо

“Митт 2019” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол улс анх удаа оролцлоо

Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх улмаар 2020 он гэхэд гадаадын жуулчдын тоог 1 саяд, салбарын орлогыг нэг тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьсны дагуу зорилтот зах зээлийн орнуудад аялал жуулчлалын гадаад сурталчилгаа, маркетингийн ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд ОХУ-д  26  дахь удаагаа зохион байгуулагдаж буй “МИТТ” 2019 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр Монгол Улс анх удаа нэгдсэн зохион байгуулалттай оролцож байна.

Дэлхийн аялал жуулчлалын тэргүүлэх таван үзэсгэлэнгийн нэгд зүй ёсоор тооцогддог уг үзэсгэлэнд энэ жил 55 улс орон, ОХУ-ын 50 гаруй бүс нутгийн 1800 гаруй байгууллага, аж ахуйн нэгж аялал, жуулчлалын үйлчилгээ, бүтээгдэхүүнээ танилцуулж оролцлоо. Тус үзэсгэлэнд Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам өндөр ач холбогдол өгч,  Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ, Аялал жуулчлалын Нью жуулчин зэрэг компаниудыг нислэгийн чиглэл, аялал жуулчлалын үйлчилгээ, бүтээгдэхүүнээ уг арга хэмжээний талбарт анх удаа дэлгэрэнгүй сурталчлах,  бизнесийн түнш агентлагуудтай Монголын талбайд уулзалт зохион байгуулах, шинээр түнш эрэлхийлэх чухал ач холбогдолтой болж өндөрлөлөө.

Эх сурвалж: БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж