Boeing 737 MAX хөлгийн нийлүүлэлтийг түр зогсоолоо

Хуучирсан мэдээ: 2019.03.15-нд нийтлэгдсэн

Boeing 737 MAX хөлгийн нийлүүлэлтийг түр зогсоолоо

Boeing 737 MAX хөлгийн нийлүүлэлтийг түр зогсоолоо

Агаарын тээврийн салбар тэр дундаа дэлхийн хамгийн том нисэх онгоц үйлдвэрлэгч “The Boeing” компани Ням гаригт /2019.03.10/ Этиопт болсон “Boeing 737 Max 8” хөлгийн ослоос болж хүндхэн байдалд байгаа билээ.

Дэлхийн ихэнх улс орнууд уг онгоцыг үйлчилгээнээс түр хугацаагаар хасч, зарим нь бүр агаарын замаараа зорчуулахгүй байх шийдвэр гаргаад байгаа. Тэгвэл үйлдвэрлэгч “The Boeing” нисэх онгоцыг үйлдвэрлэсээр байх хэдий ч нийлүүлэлтээ түр хугацаанд зогсооно хэмээн тус компанийн албан ёсны төлөөлөгч мэдэгдсэн байна. Нислэгийг тавдугаар сар хүртэл зогсоох ба дараагийн загвар болох “Boeing 737 Max 9” хөлгийг ч мөн хориглож байгаа ажээ.

Этиопын нийслэл Аддис Абеба хотоос Найроби хотыг зорьсон нисэх онгоц хөөрснөөс хэдхэн минутын дараа осолдож, 35 орны 157 иргэн амиа алдсан хэрэг Ням гаригт /2019.03.10/ гарсан. Үүнээс тавхан сарын өмнө Индонез мөн дээрх загварын онгоц осолдож 189 хүний амь эрсэдсэн юм.

Эх сурвалж: BBC

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж