Онцгой байдлын ерөнхий газраас БСШУСЯ, Жайка Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийн хүрээнд “Газар хөдлөлт болон гал түймрийн аюулаас өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэг олгох нээлттэй хичээл”-ийг зохион байгууллаа.
Нээлттэй хичээлийг СХД-ийн 244-р цэцэрлэгийн дунд болон бэлтгэл бүлгийн 45 хүүхдийг хамруулж, насных нь онцлогт тохирсон арга барилаар зохион байгуулснаараа онцлог юм.
“Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийг Онцгой байдлын ерөнхий газраас ЖАЙКА Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд БСШУСЯ, Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институттэй хамтран боловсруулж, БСШУС-ын сайдын тушаалаар батлуулан, 2018-2019 оны хичээлийн жилээс эхлэн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлж байна.
Тус сургалтын хөтөлбөр нь бие даасан хичээлийн хөтөлбөр биш бөгөөд бусад хичээлийн агуулгад багтаах, мөн сургалтыг дэмжих үйл ажиллагаатай уялдуулан интеграцчилж хэрэгжүүлэх хөтөлбөр гэдгээрээ бусад хичээлээс онцлог гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ